Боксын ДАШТ

Зураг
2015 оны 1 сарын 15
Сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-25 нд Спортын төв ордноо зохион байгуулагдахаар болжээ.
Зураг
2013 оны 10 сарын 31
Сонирхогчдын боксын дэлхийн аваргаас манай тамирчид арай ч ганзага хоосон ирсэнгүй. Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн дэмжээнд сийлсэн.
Зураг
2013 оны 10 сарын 29
Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA)-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 14 хоногийн турш Казахстаны Апматы хотод болж өндөрлөлөө. Хоёр жил тутамд нэг удаа болдог 17 дахь удаагийн тэмцээн Атматы хотын “Baluan SholaK” урлаг, спортын ордонд болсон бөгөөд таван тивийн 100 орны 457 боксчин арван жинд нударга зөрүүлсэн. Энэ удаагийн тэмцээн хэд хэдэн онцлогтой боллоо. Тодруулбал ялагчийг үе бүрт тодруулдаг болсноос гадна боксчид хамгаалалтын дуулгагуй тулалдсан юм.
Зураг
2013 оны 10 сарын 29
Казахстаны нийслэл Алматы хотод болсон ДАШТ-д эх орноо төлөөлөн явсан долоон тамирчнаас ганцаараа медальтай ирсэн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр 14:00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.
Зураг
2013 оны 10 сарын 25
Хэдийгээр манай тамирчин 3:0 ялагдсан ч залуу тамирчинтай эн тэнцүү хүч үзлээ.
Зураг
2013 оны 10 сарын 25
Казахстаны Алматы хотноо
Зураг
2013 оны 10 сарын 23
Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шувтарах дөхсөөр. Өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болно.
Зураг
2013 оны 10 сарын 22
Ийнхүү тэрбээр 2009 оны Азийн аварга Узбекийн Санжарбек Рахмоновтай маргааш тоглоно.
Зураг
2013 оны 10 сарын 21
Олон улсын сонирхогчдын боксын холбоо (АIВА)-ны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна.
Зураг
2013 оны 10 сарын 18
Казахстаны Алматы хотод болж буй боксын ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний 75 кг-ийн жингийн тоглолт болж манай тамирчин Н.Шинэбаяр Израйлийн боксчин К.Снигоуртай тулалдаж гурван раунд дараалан яллаа. Константин Снигоур ямар нэг хайхрамжгүй байдал гаргалгүй, нөхцөл байдлыг бүрэн тооцоолон тоглосон ч манай боксчин эхний раундад хоёр хүндхэн цохилт өгсөн юм. Израилийн агуу боксчин чац өндөртэй манай тамирчны эсрэг ширүүхэн тулалдсан ч гурван раунд дараалан хожигдлоо.
Зураг
2013 оны 10 сарын 17
Боксын ДАШТ-ий 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр Америкийн тамирчин Геремиас Торресийг хүнд цохилтоор яллаа. Манай тамирчны дараагийн учраа нь Укбекистаны боксчин О.Мамазулунов байгаа. Эхний учраагаа ялж 32 -д шалгарсан тэрбээр О.Мамазулуновтай ням гарагт тулалдана. ДАШТ-д оролцож буй тамирчдаас 60 кг-д ОУХМ Д.Отгондалай мөн эхний ялалтаа аваад байгаа талаар бид мэдээлсэн. Тэрбээр ням гарагт Бразилийн Р.Консейсаотой хоёр дахь тулаанаа хийх юм.
Зураг
2013 оны 10 сарын 16
Казахстаны Алматы хотноо эхэлж буй боксын ДАШТ-ий энэ сарын 12-нд нээлтээ хийсэн билээ. Өчигдөр 60 кг-д манай тамирчин Азийн аваргын мөнгөн медальт Д.Отгондалай эхний даваанд Кенийн боксчин Ж.Маитайтай тоглож эхний ялалтаа авлаа. Одоо тэрбээр Бразилийн боксчин Р.Консейсаотой хүч үзэх юм. Тус тэмцээнд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Н.Төгсцогт гавьяат, ОУХМ Д.Отгондалай, У.Мөнх-Эрдэнэ гавьяат, ОУХМ Б.Түвшинбат, ОУХМ Н.Шинэбаяр, ОУХМ С.Эрдэнэбаяр нар оролцож байгаа билээ.
Зураг
2013 оны 10 сарын 14
Казахстаны Алматы хотноо эхэлж буй боксын ДАШТ-ий эхний даваанд манай тамирчид хэнтэй тулалдахыг сонирхцгооё. 49 кг-д Г.Ган-Эрдэнэ гоц мөргөн 32-д шалгараад Унгарын тамирчин Европын аваргын хүрэл медальт Унгваритай 56 кг-д Гавъяат тамирчин Н.Төгсцогт эхэлж гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Азербайжаны Ж.Чалабиев, Таджикистаны О.Авзалшоевтой
Зураг
2013 оны 10 сарын 14
Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр Казахстан улсад эхэлнэ. Тус улсын “Балуан Шолак”-ийн нэрэмжит спортын ордонд энэ сарын 12-нд нээлтээ хийсэн тус тэмцээнд 118 орны 600 гаруй боксчид хүч үзэх юм байна.
Зураг
2013 оны 10 сарын 9
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-26-нд Казахстаны Алматы хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын ширэн бээлийтнүүд өчигдөр Казахстаныг зорилоо. Алматыгийн рингэнд 116 (Үүнээс Европ тивээс 39, Азиас 26, Америк тивээс 25, Африкаас 22, далайн орнуудаас дөрвөн улс оролцоно) орны 576 боксчин 10 жинд нударга зөрүүлнэ.