ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/14-НД НИЙТЛЭГДСЭН
Манай боксчид хэн, хэнтэй тулалдах вэ
iKon.MN
ДАШТ энэ сарын 14-26-нд Казахстаны Алматы хотод болно
Казахстаны Алматы хотноо эхэлж буй боксын ДАШТ-ий эхний даваанд манай тамирчид хэнтэй тулалдахыг сонирхцгооё.
- 49 кг-д Г.Ган-Эрдэнэ гоц мөргөн 32-д шалгараад Унгарын тамирчин Европын аваргын хүрэл медальт Унгваритай
- 56 кг-д Гавъяат тамирчин Н.Төгсцогт эхэлж гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Азербайжаны Ж.Чалабиев, Таджикистаны О.Авзалшоевтой
- 60 кг-д Азийн аваргын мөнгөн медальт Д.Отгондалай эхний даваанд Кенийн боксчин Ж.Маитайтай, хэрэв ялбал Бразилийн Р.Консейсаотой
- 64кг-д Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхэлж гоц мөргөөд дараагийн даваанд Туркменистаны А.Бебитов, Хятадын Т.Саирике нарын нэгтэй
- 69кг-д Б.Түвшинбат тэгшитгэлд орж, Хятадын боксчин Ч.Маимаититурсунтай тоглохоор болжээ. Хэрэв ялбал, ОХУ-ын боксчин А.Беспутинтай
- 75 кг-д тамирчин Н.Шинэбаяр тэгшитгэлд орж, эхний даваанд Израилийн К.Снигоуртай
- 81 кг-д тамирчин С.Эрдэнэбаяр Америкийн Г.Торрестой тус тус сугалаа таарчээ.
Насанд хүрэгчдийн боксын ДАШТ-ий эхний тоглолт Улаанбаатарын цагаар 16:00 цагаас болно.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
