АНУ-ын боловсролыг эх хэлээрээ: Golden Gate их сургуулийн Сэтгэл судлал болон онлайн магистрын хөтөлбөр зарлагдлаа!
Edumonia Сэтгэлзүйн Төв нь АНУ-ын Сан-Франциско хотын Golden Gate University (GGU)-тэй хамтран Сэтгэл судлалын магистр (Master of Arts in Psychology - MAP) хөтөлбөртөө шинэ элсэлт авч эхэллээ.
Тус хөтөлбөр нь Монгол хэл дээр явагдах бөгөөд суралцагчид ажлаасаа хөндийрөхгүйгээр хаанаас ч онлайнаар дэлхийн хэмжээний боловсролыг суралцах боломжтой гэдгээрээ онцлог юм. Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа нэг жил бөгөөд элсэгчдээс IELTS/TOEFL зэрэг англи хэл болон бусад шалгалтын оноо шаардахгүй.
1901 онд байгуулагдсан 120+ жилийн түүхтэй Golden Gate University нь АНУ-ын Баруун бүсийн WASC магадлан итгэмжлэлтэй их сургууль бөгөөд бизнес, эрх зүй, санхүү, сэтгэл судлалын чиглэлээр практикт суурилсан боловсрол олгодгоороо танигдсан сургууль юм.Ажил хэргийн талбарт ч, хувийн амьдралд ч хамгийн хүчирхэг зэвсэг бол "Өөрийн болон бусдын сэтгэл зүйг ойлгох" байдаг.
Энэхүү хөтөлбөр нь англи хэлний түвшин үл харгалзан бүрэн монгол хэл дээр, ажлынхаа хажуугаар 1 жилийн хугацаанд суралцаж, дэлхийн хэмжээний диплом эзэмших ховорхон боломжийг олгож буйгаараа онцлог юм.
Яагаад заавал Golden Gate University (GGU)-ийг сонгох хэрэгтэй вэ?
- Forbes Advisor: Онлайн Сэтгэл судлалын магистрын хөтөлбөрөөр #1
- Улсдаа #1 зэрэглэл: Forbes болон Washington Monthly-оос ажил эрхэлж буй хүмүүст хамгийн тохиромжтой их сургуулиар шалгарсан.
- 100% Монгол хэл дээр: Хэлний бэрхшээлгүйгээр АНУ-ын чанартай боловсролыг гүнзгийрүүлэн эзэмшинэ.
- Хугацаа 1 жил: Богино хугацаанд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн (WASC магадлан итгэмжлэгдсэн) магистрын зэрэгтэй болно.
- Элсэлтийн шалгалтгүй: Англи хэлний IELTS/TOEFL-ийн оноо болон элсэлтийн стандарт шалгалтын оноо шаардахгүй. Элсэхийн тулд эсвэл мэргэжлийн шалгалт өгөх шаардлагагүй. Таны өмнөх боловсролын зэрэг болон хөгжих чин эрмэлзлийг голлон үнэлнэ.
- Уян хатан сургалт: Ажилтайгаа төгс хослуулан, хүссэн цагтаа онлайнаар суралцана. Хичээл нь мультимедиа болон шууд асуулт хариулт хосолсон хэлбэрээр явагддаг бөгөөд долоо хоногийн даалгавраа уян хатан төлөвлөх боломжтой. Бичлэгийг давтан үзэх эрх нээлттэй.
Оюутны давуу талууд
- Оюутны цахим хаяг ба ID: Сургуулийн домэйн бүхий и-мэйл хаяг авах бөгөөд олон улсын оюутны хөнгөлөлтүүдийг эдлэх эрхтэй.
- Онлайн номын сан: Академик судалгааны материалуудыг үнэ төлбөргүй ашиглана.
- Төгсөлтийн баяр: АНУ-д очиж төгсөлтийн баяр болон баярын үйл ажиллагаанд биечлэн оролцож дипломоо гардан авах боломжтой. (Эсвэл шуудангаар хүлээн авч болно).
- Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA)-ны гишүүнчлэл.
- Суралцах хугацаандаа та дэлхийн хамгийн том сэтгэл судлалын холбоо болох APA (Америкийн Сэтгэл Судлалын Холбоо)-д оюутны гишүүнээр элсэх эрхтэй болно.
- Эрдэм шинжилгээний арвин нөөц: Тэргүүлэх сэтгүүлүүдийг үнэгүй унших.
- Мэргэжлийн өсөлт: Олон улсын сүлжээнд нэгдэж, дадлага, ажлын байрны мэдээлэлд нэвтрэх эрх.
Төгсөгчдийн давуу тал: АНУ-ын Америкийн Сэтгэл Судлалын Холбоо (APA)-ны гишүүнээр элсэх боломжтой төдийгүй дэлхийн шилдэг эрдэм шинжилгээний платформ руу нэвтрэх эрх нээгдэнэ.
Зэргийн баталгаажуулалт ба Магадлан итгэмжлэл
GGU-ийн олгож буй диплом нь:
- WASC (Western Association of Schools and Colleges): АНУ-ын Баруун бүсийн их дээд сургуулиудын холбооны албан ёсны өндөр магадлан итгэмжлэлтэй.
- WES (World Education Services): Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгддөг бөгөөд эрдмийн зэргийн дүйцүүлэх үнэлгээг WES-ээр чөлөөтэй баталгаажуулах боломжтой.
Төлбөр:
Golden Gate University-д биечлэн суралцах нийт зардал дунджаар $35,000–$50,000 байдаг бол энэхүү онлайн мастер хөтөлбөрийг $5,500 ам.доллараар суралцах боломжтой.
$5500 ам,доллар + 100$ бүртгэлийн хураамж
Тэтгэлгийн боломж:
Хэрэв та өөрийн карьераа дэлхийн түвшинд гаргаж, сэтгэл судлалын мэргэжлийн талбарт хөл тавихаар шийдсэн бол дэлгэрэнгүй мэдээллийг Edumonia Сэтгэлзүйн Төвөөс аваарай.
Холбоо барих:
Утас: 95122444
И-мэйл: hr.edumonia@gmail.com
Вэбсайт: Beaconedu.mn
Хаяг: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Eco International Tower, 18 давхар
Таны дэлхийн боловсрол эзэмших аялалд амжилт хүсье!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
