Долоодугаар сарын 16-наас эхлэх дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажлыг 20-ныг хүртэл хойшлуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:49 2026/07/15

Долоодугаар сарын 16-наас эхлэх дулааны шугамын засвар, шинэчлэлийн хугацааг хойшлуулжээ.

"УБДС" ТӨХК-аас өнөөдөр(2026.07.15) мэдээлснээр ирэх Даваа гарагт буюу долоодугаар сарын 20-ноос наймдугаар сарын 8-ныг дуустал 20 хоногийн хугацаанд дараах байршлуудын халуун усыг хязгаарлахаар болсон байна.

Энэ хугацаанд дулааны шугам, хаалтуудыг сольж, шинэчлэн урсгал засварын ажлыг гүйцэтгэх аж.

10:02 2026/07/15

Наадмын өдрүүдэд төлөвлөгөөт ажил үргэлжилж буй байршлуудаас бусад хэрэглэгчийг халуун усаар бүрэн хангана гэж УБДС ТӨХК-аас мэдээлээд буй.

Энэ зун дулааны шугамд засвар, шинэчлэлт хийх хуваарь ёсоор маргааш буюу долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 4-нийг дуустал 20 хоногийн хугацаанд:

  • Хурд
  • Эрэл
  • Жигүүр грандын орон сууц орчим
  • Баянгол зочид буудал
  • Улсын драмын эрдмийн театр орчим
  • Төв шуудан
  • Хангарди ордон,
  • Засгийн газрын ордон
  • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
  • УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,
  • Улсын I төв эмнэлэг
  • МУБИС
  • Нийслэлийн Өргөө амаржих газар,
  • СЭЗДС
  • Сайд нарын II эмнэлэг
  • УСУГ-ын орчмын хэрэглэгчид
  • Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн
  • Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид
  • Төрийн тусгай хамгаалалтын газар
  • Орос улсын элчин сайдын яам
  • Улсын их дэлгүүр
  • 40, 50-н орчмын хэрэглэгчид
  • Цагдаагийн авто бааз
  • ЗЦГ
  • Стар эстэйтс
  • Континентал зочид буудал
  • Шинэ үе сургууль орчмын хэрэглэгчид,
  • Залуучуудын соёлын төв
  • Төв усан бассейн орчим
  • БНХАУ-ын ЭСЯ
  • ШУТИС орчмын хэрэглэгчид орон сууц, ААН, Байгууллагын халуун усыг хязгаарлах нь.

ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ: (2026 он)

2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээнд нийслэлийн төсвөөс ₮10 тэрбумыг зарцуулах бол халаалтын үнийн зөрүүд ₮7.1 тэрбумыг өгөхөөр баталжээ