ҮЙЛ ЯВДАЛ: “Шударга ёс, хууль дээдлэх зарчим хуульчдын шалгалтаас эхлэх ёстой” сэдвээр мэдээлнэ
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Төрийн ордонд
11:00 цагт 4/11 хэвлэлийн хурлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир, Ардчилсан намын ОНХБ хариуцсан Нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт “Шударга ёс, хууль дээдлэх зарчим хуульчдын шалгалтаас эхлэх ёстой. 2026 оны хуульчийн шалгалтыг бодлогын шалгалтад тэнцээгүй шалгуулагчдаас дахин зохион байгуулахыг шаардаж байна” сэдвээр мэдээлэл хийнэ.
АШҮУИС-ийн Оюутны соёлын төвд
13:00 цагт Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн болон Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн 70 жилийн ойн баярын хурал болно.
Чингис хаан Үндэсний музейд
Монгол-Оросын судалгааны байгууллагуудын олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
