"Наадмын өдрүүдэд төлөвлөгөөт ажил үргэлжилж байгаа байршлуудаас бусад хэрэглэгчийн халуун усыг таслахгүй"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баяр наадмын өдрүүдэд орон сууцны хороолол, хотхоны оршин суугчдыг хэрэглээний халуун усаар таслахгүй байхыг "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-аас амлав.

Тодруулбал наадмын өдрүүдэд төлөвлөгөөт ажил үргэлжилж буй байршлуудаас бусад хэрэглэгчийг халуун усаар бүрэн хангаж, тус компанийн инженер, техникийн ажилтнууд бэлэн байдалд ажиллахаар болжээ.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүрэгт Натур, Нарны зам, Баянгол дүүрэгт 10 дугаар хороолол орчмын 7 VII  магистраль дулааны шугамыг шинэчлэх, засварлаж ажил үргэлжилж байгаа аж.

Харин долоодугаар сарын 16-наас Хурд, Эрэл, Жигүүр гранд, Төв шуудан, Баянгол зочид буудал, Улсын драмын театр, УИД, 40, 50 мянгат, Өргөө амаржих, Континентал зочид буудал зэрэг нэлээдгүй байршилд 20 хоног халуун ус хязгаарлаж, дулааны шугамыг солих, засварлах ажлыг гүйцэтгэх хуваарьтай байна.

ДУЛААНЫ ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ХИЙХ ДЭЛГЭРЭНГҮЙ ХУВААРЬ:

 
2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах арга хэмжээнд нийслэлийн төсвөөс ₮10 тэрбумыг зарцуулах бол халаалтын үнийн зөрүүд ₮7.1 тэрбумыг өгөхөөр баталжээ