Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн тоглолтуудыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн том дэлгэцээр төлбөргүй үзэх боломжтой хэмээв

Д.Янжиндулам, ikon.mn
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөлбөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) үргэлжилж байна. 

Нийслэлчүүд 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрвийн тоглолтуудыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн том дэлгэцээр үнэ төлбөргүй үзэх боломжтойг НЗДТГ-аас мэдээллээ.

Энэ удаагийн тоглолтыг хөтлөгч Ч.Ууганбаяр тайлбарлах бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалга 00:00 цагт нээгдэж байгаа аж.

Хөлбөмбөгийн ДАШТ-ий цагийн хуваарь, тоглолт гаргах телевиз, цаг, тоглолтын үр дүн, хэсгийн шатны явцыг ЭНД дарж харах боломжтой.