Албан тушаалаа ашиглан Трампын хэлэх үгэн дээр бооцоо тавьж, $90,000 хожсон операторыг шалгаж эхэлжээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хэлэх үгийг харуулдаг телепромптер төхөөрөмжийн операторыг албан тушаалаа ашиглан хууль бус аргаар ашиг хонжоо олсон хэргээр ажлаас нь чөлөөлснийг Цагаан ордон өчигдөр мэдээлжээ.
Телепромптер нь урьдчилан бэлдсэн хэлэх үгийг үзэгчдэд мэдэгдэлгүйгээр илтгэгчийн нүдэнд урсган харуулдаг, камерын өмнө байрлуулсан тунгалаг дэлгэц юм.
Уг албан тушаалыг хашиж байсан Габриэл Перез давуу талаа ашиглан ерөнхийлөгч ямар шийдвэр гаргах гэж байгааг урьдчилж мэдсэний үндсэн дээр Kalshi зах зээлийн таамаг дэвшүүлдэг платформыг ашиглан бооцоо тавьдаг байсныг илрүүлжээ.
Kalshi платформыг ажиллуулдаг стартап компани сэжигтэй арилжаануудыг илрүүлснийхээ дараа уг асуудлыг CFTC (Commodity Futures Trading Comission) хяналтын байгууллагад мэдээлсэн юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Перез одоо CFTC-ийн мөрдөгчидтэй хамтран ажиллаж байгаа ба тэрбээр $90,000 орчмыг энэ хууль бус үйлдлээсээ олсон байжээ.
Kalshi, Polymarket зэрэг зах зээлийн таамаглалын платформууд спортын болон сонгуулийн үр дүн, цаг агаарын үзэгдэл зэрэг ирээдүйд болох үйл явдлуудын талаар бооцоо тавих боломжийг хэрэглэгчдэдээ олгодог юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

