Өнөөдрөөс эхлэн АИ92 автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлж, дизель түлшний үнийг 150 төгрөгөөр бууруулахаар болжээ
Оросын Холбооны Улсын Роснефть болон бусад компаниас ирсэн долоодугаар сарын хил үнийн өөрчлөлттэй холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн АИ92 төрлийн автобензиний үнийг литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдүүлэх, дизель түлшний үнийг литр тутамд 150 төгрөгөөр бууруулах арга хэмжээг газрын тосны бүтээгдэхүүн борлуулагч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлэх болсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдэгдлээ.
Олон улсын нөхцөл байдал тэр дундаа манай улсын газрын тосны импортын 97 хувийг хангадаг ОХУ-ын дотоодын нөхцөл байдлыг бид бодитоор үнэлж улсаа шатахуунаар тасралтгүй хангах олон талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа болно гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
