СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Төв аймагт гарсан зам тээврийн ослын улмаас 35 настай эмэгтэй болон хоёр хүүхэд амиа алдлаа
Орон нутагт зам тээврийн осол гарч, гурван иргэн амиа алджээ.
Тодруулбал цагдаагийн байгууллага "Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарсан байна" гэх дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулахад энэ долоодугаар сарын 15-ны 21:02 цагт Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрийн 215 дахь км-ийн орчимд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж урьдчилсан байдлаар 35 настай эмэгтэй болон хоёр хүүхэд ослын газарт нас барсан байна.
Хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж ослын шалтгаан нөхцөлийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоохоор ажиллаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлэв.
Орон нутгийн замд хөдөлгөөн эрчимжсэн тул иргэд жолооч та бүхэн замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангах, дүрмээ баримталж хурдаа тохируулах, эрсдэлтэй нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх гэх зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг бодож зорчино уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

