Central Tower-т оффислох, ₮10 сая хүртэлх цалинтай ажлын байранд урьж байна
1. АХЛАХ ЭДИЙН ЗАСАГЧ
Туршлага:
- Уул уурхайн салбарт 5+ жилийн ажлын туршлагатай
Ур чадвар:
- 📈 Төлөвлөлт
- ⚙ Оновчлол
- ♠ Стратеги
- 📊 Шинжилгээ
- 💰 Хөрөнгө оруулалт, санхүүжилт
Тавигдах шаардлага:
- Эдийн засаг, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Уул уурхайн салбарт 3-аас дээш жил ажилласан
- Санхүү, эдийн засгийн тооцоо, загварчлал хийх чадвартай
- Excel болон санхүүгийн моделчлолын өндөр ур чадвартай
- Төсөл, хөрөнгө оруулалтын үнэлгээ хийж байсан туршлагатай
- Бизнес төлөвлөгөө, стратеги боловсруулах чадвартай
- Шинжилгээ хийж, удирдлагад шийдвэр гаргах санал боловсруулах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй бол давуу тал
- Суурин Улаанбаатар хотод ажиллах ба зарим тохиолдолд томилолтоор ажиллана
Цалин: 10 сая ₮ хүртэлх (туршлага, ур чадвараас хамааран)
Ажлын байрны байршил: Central Tower
✉ CV-гээ: uurhaimongolia@gmail.com хаягаар илгээх эсвэл QR уншуулан линкээр орон мэдээллээ бөглөнө үү. https://forms.gle/ycb64amPbdcefMai7
2. БАЯЖУУЛАЛТЫН АХЛАХ ИНЖЕНЕР
Туршлага:
- Уул уурхайн салбарт 5+ жилийн ажлын туршлагатай
- Шинээр уурхай байгуулах, хөгжүүлэх төслүүд дээр ажиллаж байсан туршлагатай (заавал)
Ур чадвар:
- ⚙ Баяжуулах үйлдвэрийн технологи
- 🏭 Үйлдвэрийн зураг төсөл
- 🔬 Металлургийн туршилт
- 📈 Процессын оновчлол
- ⚡ Тоног төхөөрөмжийн сонголт
- 🤝 EPC / EPCM төслийн хамтын ажиллагаа
Ерөнхий шаардлага:
- • Баяжуулалтын инженер, металлурги, химийн инженерийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- • Алтны баяжуулалтын технологи (Heap Leach, CIL/CIP)-ийн талаар гүнзгий мэдлэгтэй
- • Шинэ уурхайн үйлдвэр байгуулах, хөгжүүлэх төсөл дээр ажиллаж байсан туршлагатай (заавал)
- • Урьдчилсан ТЭЗҮ (Scoping Study), PFS, DFS боловсруулах ажилд оролцож байсан
- • Баяжуулах үйлдвэрийн урсгал схем (Process Flow Sheet) боловсруулах чадвартай
- • Тоног төхөөрөмжийн сонголт, техникийн үнэлгээ хийх чадвартай
- • Металлургийн туршилтын үр дүнд дүн шинжилгээ хийж, технологийн шийдэл боловсруулах чадвартай
- • Англи хэлний техникийн баримт бичигтэй ажиллах чадвартай
- • Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай
Үндсэн үүрэг:
- • Баяжуулах үйлдвэрийн технологийн шийдэл боловсруулах
- • Металлургийн туршилтыг төлөвлөх, үр дүнг үнэлэх
- • Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг сонгох, техникийн үзүүлэлт боловсруулах
- • Process Flow Diagram (PFD), Process Flow Sheet (PFS) боловсруулахад оролцох
- • EPC / EPCM байгууллагуудтай техникийн уялдаа холбоог хангах
- • Үйлдвэрийн CAPEX, OPEX тооцоололд инженерийн мэдээлэл боловсруулах
- • Үйлдвэрийн ашиглалт, металл авалт, бүтээмжийг сайжруулах технологийн шийдэл боловсруулах
- • Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны шаардлагыг хангасан инженерийн шийдэл боловсруулах
Цалин: 10 сая ₮ хүртэлх (туршлага, ур чадвараас хамааран)
Ажлын байрны байршил: Central Tower
✉ CV-гээ: uurhaimongolia@gmail.com хаягаар илгээх эсвэл QR уншуулан линкээр орон мэдээллээ бөглөнө үү. https://forms.gle/ycb64amPbdcefMai7
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
