ФОТО: "Буддизм ба шинжлэх ухаан" үзэсгэлэн нээлтээ хийлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
33 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингис хаан үндэсний музейд өнөөдөр "Буддизм ба шинжлэх ухаан" сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Энэ сарын 10-ныг дуустал найман хоногийн турш үзэгчдийн хүртээл болох тус үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба лам асан Д.Чойжамц болон эрдэмтэн судлаачид, шашны зүтгэлтнүүд оролцсон юм.

Үзэсгэлэнд 

  • Буддизм ба шинжлэх ухааны философийн мөн чанар,
  • Хүний танин мэдэхүйн асуудал,
  • Орчлонгийн үл үзэгдэх нарийн бүтэц,
  • Байгаль орчин ба хүний хариуцлага,
  • Орчин үеийн шинжлэх ухаан ба буддын үзлийн огтлолцол зэрэг сэдвийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэж байгаагаараа онцлог аж.
зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үзэсгэлэнгийн талаар Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба ламын Ажлын хэсгийн дарга, гавж Д.Нямсамбуу "Буддын шашинд дэлхий гаригаа шүтэж явах тухай номлодог. Зүйрлэвээс бумбатай рашаан байлаа гэхэд бумба нь байгаа учраас дотор нь рашаан агуулагдаж байгаа.

Үүнтэй ижил байгаль, эх дэлхий маань оршиж байж хүний нийгэм амьдарна. Үүнийг хайрлаж хамгаална гэдэг бид оршихуйн суурийг хамгаалж байгаа хэрэг. Бурхны шашинд хүнийг зовлонд хөтөлдөг гурван хор бий. Мунхаг, уур, шунал. Энэ гурван сэтгэлийг хэрхэн дарах вэ гэдэг нь буддизмын гүнзгий онол болоод явчихдаг.

Жишээлбэл Ганжуурын 108 боть бүхэлдээ яаж энэ гурван хорыг дарах вэ гэдгийг арга зүйн талаас нь тайлбарласан байдаг.

Энэ мэтээр үзэсгэлэнд илүү дэлгэрэнгүй тайлбарласан байгаа" гэв.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг