Ширэн бээлийтнүүд Казахстаныг зорилоо
Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 14-26-нд Казахстаны Алматы хотод болно.
17 дахь удаагийн тэмцээнд оролцох Монголын ширэн бээлийтнүүд өчигдөр Казахстаныг зорилоо. Алматыгийн рингэнд 116 (Үүнээс Европ тивээс 39, Азиас 26, Америк тивээс 25, Африкаас 22, далайн орнуудаас дөрвөн улс оролцоно) орны 576 боксчин 10 жинд нударга зөрүүлнэ.
Монголын ширэн бээлийтнүүд ДАШТ-ий өмнөх бэлтгэлээ хоёр cap гаруй хугацаанд Орхон аймгийн “Олимп” баазад базаасан юм.
Алматыгийн рингэнд манай улсаас 49 кг-ын жинд улсын хошой аварга ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг-д олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт, 60 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Д.Отгондалай, 64 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин У.МөнхЭрдэнэ, 69 кг-д Азийн АПГГ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, 75 крд “Казаньг2013” Универсиадын хурэл медальт, Н.Шинэбаяр, 81 кгд С.Эрдэнэбаяр нарын долоон тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг, дас-галжуулагч Э.Сайнбилэг нарын удирдлага дор хүч үзэхээр явлаа.
Монголын баг тамирчдыг МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэрдамба ахалсан байна.
Энэ жилийн Казанийн “Универсиад”-д 52 кг-ын жинд аваргалсан ОУХМ Х.Энх-дэлгэр 19 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар Алматыгийн ДАШТ-ийг өнжихөөр болжээ.
Энэ удаагийн ДАШТ хэд хэдэн онцпоготой. Учир нь ялагчийг үе бүрт тодруулдаг шинэ дүрмээр тоглохоос гадна боксчид хамгаалалтын дуулгагүй тулалдах юм.
Манай боксчдоос У.Мөнх-Эрдэнэ хамгийн олон удаа буюу зургаан удаа, Н.Төгсцогт, С.Эрдэнэбаяр тус бүр гурав, Б.Түвшинбат Д.Отгондалай хоёр, Г.Ган-Эрдэнэ, Б.Шинэ-баяр нар анх удаа дэлхийн шилдгүүдтэй нударга зөрүү-лэхээр болжээ.
Дашрамд сонирхуулахад, Монголын ширэн бээлийтнүүд 1982 онд Германы Мюнхен хотод болсон ДАПГГ-ээс хойш тоосоо өргөсөн бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба 2009 онд Италийн Миланы рингнээс анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан түүхтэй.
Харин гавьяат тамирчин Р.Отгонбаяр (1982 он, Германы Мюнхен), Т.Үйтүмэн (1997 он, Унгарын Будапешт), хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган (2007 он, АНУ-ын Чикаго), Н.Төгсцогт (2009 он, Италийн Милан) нар мөнгө, гавьяат тамирчин Э.Цогтгэрэл (1993 он, ФинландынТампере), У.Мөнх-Эрдэнэ (2009 он, Италийн Милан), хөдөлмөрийн баатар П.Сэрдамба (2011 он, Азербайжаны Баку) нар хүрэл медаль хүртэж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
