ГАЗРЫН ЗУРАГ: Усны түвшин нь нэмэгдсэн болон үерийн түвшнийг давсан гол мөрнүүд
Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Увс нуурын савын Чигж, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Улз, Алтай нуруунаас эхтэй Чигэртэй, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см-ээр нэмэгдсэн байна.
Харин Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см буурсан хэдий ч үерийн түвшнийг 5 см давсан байдалтай байгаа аж.
06 дугаар сарын 02-ны байдлаар Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байгаа юм байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүллээ.
Нийт нутгийн одоогийн цаг агаар болон аюултай үзэгдэл, гол мөрний усны түвшин зэрэг мэдээллийг дараах газрын зургаас сонгон хараарай.
Том дэлгэцээр үзэхэд тохиромжтой тул гар утсаар харах бол ЭНД ДАРНА УУ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
