Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн нэг сая куб.метр үнсийг гаргахаас 55 мянга гаруйг зөөжээ
Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5) төслийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард эхлээд буй.
Албаны эх сурвалийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар барилгын талбайг бэлтгэх хүрээнд нийт 2,227 удаагийн тээвэрлэлтээр 55,675 м.куб үнсийг зөөжээ.
ДЦС-2-ын 65 жил хуримтлагдсан нэг сая куб.метр үнсийг хоёр сарын хугацаанд зөөхөөр төлөвлөсөн байна. Үүний дараа хөрсний тэгшилгээ хийж, суурийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үнс зөөвөрлөх ажил энэ оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн юм. Харин үнсээ Морингийн даваанд буулгадаг байна.
Дулааны тавдугаар цахилгаан станцыг нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ын үнсэн сангийн зориулалттай газрыг түшиглэн 26.4 га газарт барихаар болсон билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
