"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх иений хөнгөлөлттэй зээлийг шуурхай хэрэгжүүлэх арга хэмжээг эхлүүлнэ
Япон улсын Элчин сайд М.Игавахара Сангийн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр уулзжээ.
Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтэд тулгуурлан Япон Улсын Засгийн газрын зүгээс сүүлийн жилүүдэд зорчигчдын тоо нэмэгдэж буй “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн иений хөнгөлөлттэй зээлийг шуурхай хэрэгжүүлэхээр холбогдох арга хэмжээг эхлүүлэх шийдвэрийг албан ёсоор илэрхийлэв.
Тодорхой нөхцөл, агуулгыг цаашид хоёр орны хооронд хэлэлцэж, байгуулах зээлийн гэрээгээр шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус нисэх буудлын орчин илүү ая тухтай болж, цаашилбал гадаадын бизнес эрхлэгч, жуулчид улам олноор ирж, Монголын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Иймд Монгол талын холбогдох арга хэмжээ, процедурыг улам түргэсгэснээр богино хугацаанд үр дүнгээ өгч, бодит биеллээ олох боломжтой болно гэж Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин Сайдын Яамнаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
