"13-аас доош насныхныг нийгмийн сүлжээ ашиглахыг хориглож, 13-16 насныхны хэрэглээнд технологийн хязгаарлалт тавина"
"Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Уг хэлэлцүүлгээр хүүхдүүдийг нийгмийн сүлжээ ашиглахад ямар зохицуулалт хийх вэ, хэрхэн хамгаалах вэ талаар тал талын байр суурийг сонсох юм.
"Нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай" хуулийн төслийн зорилго нь
- Нийгмийн сүлжээнд хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах
- Аюулгүй байдлыг хангах
- Гомдол, мэдээлэл шийдвэрлэх юм байна.
Одоогоор 13-аас доош насны хүүхдүүдийн 90 хувь нь нийгмийн сүлжээг ашиглаж байна. Насаа буруу оруулж Фэйсбүүк, Инстаграм, Х, ТикТок зэрэг хаяг нээн ийнхүү ашиглаж байгааг технологийн аргаар хязгаарлах юм байна.
Түүнчлэн хуулийн төсөл боловсруулах явцад хүүхдүүд өөрсдийнх нь зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр аливаа баярын мэндчилгээ, уулзалт, уралдаан тэмцээн, олимпиадын мэдээнд ашиглаж байгаад гомдолтой байгаагаа хэлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
