Сэлбэ дэд төвийн зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүлж байгааг мэдээлэв
iKon.MN
Сэлбэ дэд төвийн нийт 113 блок орон сууц барихаас 93 блок орон сууц нь есөн давхар, 20 блок орон сууц нь 12 давхар баригдах гэж буй.
Өнөөдрийн байдлаар зарим орон сууцны есдүгээр давхрын цутгалтыг эхлүүлжээ. Барилгын ажлыг дотоодын компаниуд гүйцэтгэж байгаа бөгөөд тус бүр дараах блок барилгуудыг хариуцан ажиллаж байгаа аж.
- “Моринсувд” ХХК: 9 давхар, 71 айлын 12 блок барилга
- “Нутгийн буян групп” ХХК: 9 давхар, 71 айлын 14 блок барилга
- “Монкон констракшн” ХХК: 9 давхар, 71 айлын 16 блок барилга
- “Професионалстрой” ХХК: 9 давхар, 71 айлын 6 блок барилга, мөн 12 давхар, 71 айлын 8 блок барилгын угсралтыг гүйцэтгэж байгаа юм. Барилгын ажлын талбайд нийт 2,067 хүн, 102 машин механизм, техниктэй ажиллаж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Нийслэл хотод хэрэгжүүлж буй мега төслүүдээс уг орон сууцны хорооллын барилгын ажлыг зогсоохгүйг холбогдох албаныхан мэдэгдэж байв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
