ФОТО: Ирэх онд ашиглалтад оруулах Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн орон сууцны барилга угсралтын ажил 25 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 25 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Зургаан буудлын “Оргил” худалдааны төв орчимд Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн орон сууцыг барих ажил 2025 оны тавдугаар сарын 29-нд эхэлж байлаа.

Өнөөдрийн байдлаар нэгдүгээр багцын орон сууцны барилга угсралтын бэлтгэл ажил 98 гаруй, барилга угсралт 7 орчим хувьд хүрч 1-3 давхрын угсралтын ажлыг гүйцэтгэж эхэлжээ. Эхний ээлжийн 3,818 айлын энэхүү орон сууцыг 2027 оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 1,723 инженер, ажилтан 129 техник, машин механизмтай ажиллаж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл ойролцоогоор 25 хувьтай байна. Уг барилгыг ₮826 тэрбумаар барих хоёр багц тендерт "China Construction 6th Engineering Bureau Co., Ltd" групп, "China Second Metallurgy Group Co.,Ltd" компани шалгарсан юм.

Харин хоёрдугаар багцын барилга угсралтын ажил 9 орчим хувьтай, зоорийн давхрын ажил 90 гаруй хувьтай байна. Тус багцад 12 давхар 117 айлын дөрвөн блок, есөн давхар, 71 айлын 22 блок орон сууц, 240 хүүхдийн цэцэрлэг барина.

Гуравдугаар багцын бэлтгэл ажил 90 гаруй хувьтай, суурийн ухалт 80 орчим хувьтай, суурь, зоорь болон 1-3 давхрын угсралтыг гүйцэтгэж байгаа бол дөрөвдүгээр багцын бэлтгэл ажил 70 гаруй хувьтай, барилга угсралт 6 орчим хувьтай үргэлжилж байгаа аж.

Сэлбэ дэд төвд 8,575 айлын 113 блок орон сууц барих бөгөөд дөрвөн багцад хувааж, нийт 1.6 их наяд төгрөгөөр орон сууцны хорооллыг барихаар төсөвлөжээ.

Сэлбэ дэд төвийн орон сууцны барилгын ажлын явцыг харуулсан гэрэл зургууд (2026.04.20-ны байдлаар) 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг