Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлбэ хотын 5,000 айлын орон сууцыг барих тендерт шалгарсан таван компани

Б.Манлай
2025 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарлаад буй. Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн тухай мэдээлсэн. Үүнээс “China Construction Fifth Engineering Bureau”, Моринсувд, Нутгийн буян, Монкон болон “Професионалстрой” ХХК тендерт шалгарчээ. Эдгээр таван компани 5,000 орчим айлын орон сууц барина. Үүнд:

  • Багц 3.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “China Construction Fifth Engineering Bureau” компани,
  • Багц 3.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Моринсувд” ХХК,
  • Багц 3.3 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Нутгын буян” ХХК, 
  • Багц 4.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Монкон” ХХК,
  • Багц 4.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт “Професионалстрой” ХХК шалгарсан юм.

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төсөл хэрэгжиж буй. Тус хотын эхний 4,000 орчим айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байгаа билээ.

Сэлбэ хотод нийт 8,565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барина. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байх аж.