Сэлбэ хотын 3, 4 дүгээр багцын тендерийг тав хувааж, 4,757 айлын орон сууцыг барих компанийг сонгон шалгаруулах тендерийг өнөөдөр нээв.
Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлжээ. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн ирүүлсэн саналыг үнэлгээний хороо хуулийн дагуу ажлын 15 хоногт багтаан шийдвэрээ гаргах юм байна.
Энэ тухай "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар "Сэлбэ хот төслийн хүрээнд хийгдэж байгаа дөрвөн багц ажлын хоёрдугаар ээлж болох 3, 4 дүгээр багцын тендерийг өнөөдөр нээлээ. Нийт таван багц байгаа.
71 айлын есөн давхар барилга, 11 блокийг барих багц 3.1-д 10 компани оролцлоо.
- MCC HIGH-TECH ENGINEERING CO LTD
- “Цагаан Хуаран Консалтинг” ХХК
- Dongjin Construction Co., Ltd
- China Construction Fifth Engineering Bureau Ltd.
- China First Highway Engineering Co., Ltd.
- “Би Энд Би констракшн” ХХК
- “Инэл” ХХК
- “И Си Си” ХХК
- “Содон номин констракшн” ХХК
- “Роял хаус констракшн” ХХК
Эдгээрийн зургаа нь дотоодынх бол дөрөв нь гадаадын компани байна.
71 айлын есөн давхар барилга, 12 блокийг барих багц 3.2-д найман оролцогч үнийн санал ирүүллээ.
- MCC HIGH-TECH ENGINEERING CO LTD
- “Содон номин констракшн” ХХК
- “Энхбагана констракшн” ХХК
- China Construction Fifth Engineering Bureau Ltd.
- “Би Энд Би констракшн” ХХК
- China First Highway Engineering Co., Ltd.
- “Моринсувд” ХХК
- “Роял хаус констракшн” ХХК. Тус багцад дотоодын тав, гадаадын гурван компани байна.
71 айлын есөн давхар барилга, 14 блокийг барих багц 3.3-д 18 компани саналаа ирүүлсэн байна.
- Shanghai Baoye Group Corp., Ltd
- ShanDong LuQiao Group Co,. Ltd
- China Construction Fifth Engineering Bureau Ltd.
- Power China construction Group LTD
- Omega Construction Co., LTD
- China First Metallurgical Group Co., ltd
- China Railway International Group
- Henan Fifth Construction Group Co., Ltd.
- “Улз буянт пропертиз” ХХК
- “Глобал бридж констракшн” ХХК
- “Бумбод” ХХК
- “Содон номин констракшн” ХХК
- “Энхбагана констракшн” ХХК
- China First Highway Engineering Co., Ltd.
- “Баганат өргөө” ХХК
- “Би Энд Би констракшн” ХХК
- “Инэл” ХХК
- “Нутгийн буян групп” ХХК. Ес нь дотоодын, ес нь гадаадын компани.
71 айлын есөн давхар барилга, 16 блокийг барих багц 4.1-д 12 байгууллага саналаа ирүүллээ.
- Shanghai Baoye Group Corp., Ltd
- ShanDong LuQiao Group Co,. Ltd
- Shaanxi Construction and Installation Group Co., Ltd.
- Highland Build Co., Ltd
- Shandong Huagong Construction Group Co., Ltd.
- “Монкон Констракшн” ХХК
- Baye Construction Group Co., Ltd
- “Глобал бридж констракшн” ХХК
- “Содон номин констракшн” ХХК
- Yunnan Construction Investment installation Co Ltd
- China Construction Fifth Engineering Bureau Ltd.
- “Нутгийн буян групп” ХХК. Эдгээрийн дөрөв нь дотоодынх бол найм нь гадаад улсын компани байна.
71 айлын есөн давхар барилга, 6 блок 71 айлын 12 давхар барилга, 8 блокийг барих багц 4.2-д 12 байгууллага саналаа өгсөн байна.
- “Шинтай барилгын групп” ХХК
- Shanghai Baoye Group Corp., Ltd
- China Construction Fifth Engineering Bureau Ltd.
- Yunnan Construction Investment holding group Co,. Ltd
- Shaanxi Construction Engineering Group Corporation Limited
- Henan Fifth Construction Group Co., Ltd.
- “Бумбод” ХХК
- “Вишн Девелопмент” ХХК
- “Монкон Констракшн” ХХК
- “Би Энд Би констракшн” ХХК
- “Содон номин констракшн” ХХК
- “Професионалстрой” ХХК. Тус багцад дотоодын тав, гадаадын долоон байгууллага үнийн саналаа өгч, тендерийг амжилттай нээлээ" хэмээн танилцуулав.
Сэлбэ хороололд баригдах орон сууцнуудын цэвэр усны шугамыг анх удаа зэс хоолойгоор угсарч, дээвэр дээр нь нарны эрчим хүчний хавтан байрлуулахаар төлөвлөжээ. Уг хуримтлуулсан эрчим хүчээр орцны гэрэл, цахилгаан шат, гарааш зэрэг нийтийн эзэмшлийн талбайн цахилгааны хэрэглээг шийдэх юм байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!