Сэлбэ хотын 6,000 айлын орон сууцыг 400, 600 тэрбум төгрөгөөр барихаар зарласан 3, 4 дүгээр багцын тендерийг задалж, тав хуваан энэ оны долоодугаар сарын 3-ны өдөр дахин зарлаад буй. Уг тендерийг өнөөдөр нээх юм байна.
Энэ тухай "Сэлбэ 20 минутын хот корпорац" ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар "Сэлбэ хотын орон сууцны барилгыг барих 1, 2 дугаар багцын тендер зарлагдаж, гүйцэтгэгч байгууллагууд шалгараад гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн.
3, 4 дүгээр багцын тендерийг тав хувааж, 4,757 айлын орон сууцыг барих компанийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Тендерийг өнөөдөр нээх гэж байна.
Орон сууцжуулах төслийн зураг төсөл багц бүрд адил байгаа. Тендерийн үндсэн шалгуурууд өөрчлөгдөөгүй.
Мэргэжлийн байгууллагуудын санал, зарим экспертийн зөвлөгөө, төслийн багийн судалгааг үндэслэж орон сууцны м.кв-ыг нэмэгдүүлсэн. Өмнөх хоёр багцын барих орон сууцны нэг айлын талбайн хэмжээ 48, 49 м.кв байгаа. Харин 3, 4 дүгээр багцын зураг төсөлд өөрчлөлт оруулж нэг айлын талбайн хэмжээг 68 м.кв болгосон" гэж мэдээллээ.
3, 4 дүгээр багцыг тав хувааж 2025 оны долоодугаар сарын 3-ны өдөр дахин зарласан нэг их наяд төгрөгийн төсөвтэй тендер:
Эдгээр орон сууцыг барихаар хүсэлт гаргасан компаниуд өнөөдөр тодрох юм байна.
Сэлбэ хотын орон сууцны нэг м.кв-ыг дунджаар дөрвөн сая төгрөгөөр борлуулахаар төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!