• 7 сарын 19, Бямба
Уншиж байна ...

Сэлбэ хотыг орон сууцжуулах төсөлд дотоодын компаниудыг оролцуулах нийт нэг их наяд төгрөгийн төсөвтэй таван багц тендерийг зарлажээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо хоногт албаныхан мэдэгдэж байсан.

Уг таван багц тендерийг долоодугаар сарын 3-ны өдөр албан ёсоор зарлалаа. Багцад инженерийн шугам сүлжээ, орон сууцны барилга, ногоон байгууламж бүхий цогц бүтээн байгуулалт болох Сэлбэ хотын гол хэсгийг бүрдүүлэх төслийн ажлууд багтаж байна. Тендер зарлахаас өмнө бэлтгэл ажлын хүрээнд талбайг хашаажуулах ажил бүрэн дууссан. Цэвэрлэгээ, ариутгал, инженерийн дэд бүтцийн ажлууд дуусах шатандаа үргэлжилж байна.

3, 4 дүгээр багц тендерийг 5 болгон өргөжүүлснээр дотоодын үйлдвэрлэгчид, дотоодын барилга угсралтын компаниудыг дэмжих ач холбогдолтой.

Тендерийг 5 багц болгон задалснаар төслийн зохион байгуулалтад өөрчлөлт орсон хэдий ч ерөнхий графикт өөрчлөлт оруулахгүйгээр алдагдсан хугацааг шахаж, 2026 ондоо 5 багц тендерийн ажлыг дуусгах хуваарийн дагуу ажиллахаа “Сэлбэ хорин минутын хот корпорац” ХХК-ийн төслийн багаас мэдээллээ.

Сэлбэ хотын 6,000 айлын орон сууцыг 400, 600 тэрбум төгрөгөөр барихаар зарласан 3, 4 дүгээр багцын тендерт менежментийн оновчлол хийж, дараах байдлаар тав хуваан нэг сар гаруйн хугацаатай дахин тендер зарлажээ.

Тендер:

зураг
 
зураг
 
зураг
 

 


Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс