NBA-гийн од Стеф Көрри Хятадын "Li Ning" брэндтэй урт хугацааны гэрээ байгуулснаа зарлав
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны од Стеф Көрри өнгөрсөн арваннэгдүгээр сард олон жил хамтран ажилласан "Under Armour" брэндтэй байгуулсан гэрээгээ сунгаагүй юм.
Тэр 2020 оноос өөрийн нэрийн Curry пүүзний брэндээ зах зээлд гаргаж эхэлсэн.
Тэгвэл уг брэндээ Хятадын "Li Ning"-тай хамтран ажиллах болсныг өнөөдөр зарлав. Тэрбээр тодорхой үнийн дүн зарлаагүй боловч 10 жилийн хугацаатай гэрээ байгуулснаа мэдэгдсэн байна.
Олимпын аварга гимнастикч Ли Нингийн үүсгэн байгуулсан тус брэнд өдгөө Хятадын хамгийн спортын брэнд болоод буй.
Хэдийгээр гэрээний талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч Хятад, Америкт Curry брэндийнхээ нэрийн дэлгүүрийг байгуулахаар тохиролцсоноо зарлажээ.
"Li Ning" компани сүүлийн үед сагсан бөмбөгийн зах зээлд их хүч хаяж байгаа билээ. Тэд Дуэйн Уэйд болон Жимми Батлертай гэрээ байгуулж байв.
Харин С.Көрритэй хийсэн гэрээнийхээ талаар албан ёсны тайлбар өгсөнгүй.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
