Өчигдөр өдөр төвийн аймгуудын нутгаар 1-10 градусаар сэрүүсжээ
Өчигдөр өдөр төвийн аймгуудын нутгаар 1-10 градусаар сэрүүссэн талаар цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Өнөөдөр Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай, ихэнх нутгаар сэрүүхэн байна.
Ирэх тав хоногт:
Зургаадугаар сарын 5-ныг хүртэл нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч 6-наас ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа юм байна.
Хур тунадас:
- 02-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр,
- 03, 04, 05-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 06, 07, 08-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи:
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- 05-ныг хүртэл нутгийн зүүн хагаст сэрүүхэн Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +10...+15 градус дулаан,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +20...+25 градус,
- бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна.
- 06-наас ихэнх нутгаар дулаарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 05, 06-нд бага зэргийн бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: 05-ныг хүртэл сэрүүхэн шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 06-наас бага зэрэг дулаарна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
