ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/14-НД НИЙТЛЭГДСЭН

Боксын ДАШТ эхэллээ

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр Казахстан улсад эхэлнэ

Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах боксын тэмцээн өнөөдөр Казахстаны Алматы хотноо эхэлнэ. Тус улсын “Балуан Шолак”-ийн нэрэмжит спортын ордонд энэ сарын 12-нд нээлтээ хийсэн тус тэмцээнд 118 орны 600 гаруй боксчид хүч үзэх юм байна. 

Манай улсын багийн ахлагчаар  Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, ахлах дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг,  туслах дасгалжуулагчаар спортын мастер Сайнбилэг нар оролцож байгаа аж.

Харин багийн бүрэлдэхүүнд 49 кг ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 56 кг Н.Төгсцогт гавьяат,  60кг ОУХМ Д.Отгондалай, 64 кг У.Мөнх-Эрдэнэ гавьяат, 69 кг ОУХМ Б.Түвшинбат, 75 кг ОУХМ Н.Шинэбаяр, 81 кг ОУХМ С.Эрдэнэбаяр нар багтжээ.