Казахстаны Алматы хотод болж буй боксын ДАШТ үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний 75 кг-ийн жингийн тоглолт болж манай тамирчин Н.Шинэбаяр Израйлийн боксчин К.Снигоуртай тулалдаж гурван раунд дарааллан яллаа.
Константин Снигоур ямар нэг хайхрамжгүй байдал гаргалгүй, нөхцөл байдлыг бүрэн тооцоолон тоглосон ч манай боксчин эхний раундад хоёр хүндхэн цохилт өгсөн юм. Израилийн агуу боксчин чац өндөртэй манай тамирчны эсрэг ширүүхэн тулалдсан ч гурван раунд дарааллан хожигдлоо.
Энэ тоглолтыг харсан хүмүүс боксын хагас мэргэжлийн лигт нэрээ дуурсгасан алдарт тамирчин ийнхүү ялагдал хүлээсэнд итгэж чадахгүй гайхширч байсан юм.
Өнөөдөр 52кг, 64кг, 91 кг-ийн жингүүдийн тоглолт болно. Манай Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-д эхэлж гоц мөргөөд дараагийн даваанд Туркменистаны А.Бебитов, Хятадын Т.Саирике нарын нэгтэй тоглох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!