ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/17-НД НИЙТЛЭГДСЭН
С.Эрдэнэбаяр, Б.Түвшинбат нар АНУ, Хятадын тамирчдыг яллаа
iKon.MN
ОУХМ С.Эрдэнэбаяр Америкийн боксчинг яллаа
Казахстанд болж байгаа боксын ДАШТ-ий өчигдрийн тулаанд манай тамирчид өрсөлдлөө.
81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр Америкийн тамирчин Геремиас Торресийг хүнд цохилтоор яллаа. Манай тамирчны дараагийн учраа нь Укбекистаны боксчин О.Мамазулунов байгаа. Эхний учраагаа ялж 32 -д шалгарсан тэрбээр О.Мамазулуновтай ням гарагт тулалдана.
Харин 69кг-д ОУХМ Б.Түвшинбат Хятадын Маймат Турсунтай тоглож 3:0-оор хожжээ.
.Түвшинбат Хятадын тамирчинг хожлоо
Тэрбээр дараагийн тулаанаа ОХУ-ын боксчин А.Беспутинтай хийх юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
