Казахстаны Алматы хотноо боксын ДАШТ болж байгаа билээ.
Өчигдөр 60 кг-д манай тамирчин Азийн аваргын мөнгөн медальт Д.Отгондалай Кенийн боксчин Ж.Маитайтай тоглож эхний ялалтаа авлаа. Тэрээр илт давуу байсаар өрсөлдөгчөө 3:0-оор ялжээ.
Одоо тэрбээр Бразилийн боксчин Р.Консейсаотой хүч үзэх юм.
Тус тэмцээнд манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Н.Төгсцогт гавьяат, ОУХМ Д.Отгондалай, У.Мөнх-Эрдэнэ гавьяат, ОУХМ Б.Түвшинбат, ОУХМ Н.Шинэбаяр, ОУХМ С.Эрдэнэбаяр нар оролцож байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!