ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Боксын насанд хүрэгчдийн УАШТ болно

Өглөөний сонин
2015 оны 1 сарын 15
MorninigNews.mn
Зураг зураг

Сонирхогчийн боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-25 нд Спортын төв ордноо зохион байгуулагдахаар болжээ.

Эрэгтэйчүүдийн 35 дахь эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн тэмцээнийг 20 дугаар зууны манлай тамирчин, Д.Батбаярын нэрэмжит болгон зохион байгуулах юм.

Тэмцээнд одоогоор 20 гаруй байгууллагын 250 гаруй тамирчин өрсөлдөхөөр болсон байна.

  • Монгол Улсын шилдэг тамирчдаас олимп, дэлхийн хүрэл медальт гавьяат тамирчин Мөнх-Эрдэнэ,
     
  • Өнгөрсөн Азийн тоглолтын аварга Отгондалай нарын шилдгүүд өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ.

 

Мөн мэргэжлийн боксд хүч сорихоор хилийн дээс алхасан олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын жинд улсын аваргаас түрүүлсэн тамирчинг шалгаруулж тив дэлхийд өрсөлдүүлэх аж.

Шигшээ багийн тамирчид ирэх хоёрдугаар сард Унгар улсад болох олон улсын тэмцээнд өрсөлдөхөөр бэлтгэлдээ гарсан байна.

Энэ нь олимпийн өмнөх хариуцлагатай жил учир 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг эрчимжүүлж олимпийн эрхийг жин тус бүрт хүртэх зорилго тавьжээ.

Зураг