Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын боксчдыг дэлхий үнэлж эхэллээ

Н.Болд
2015 оны 1 сарын 12
Монголын мэдээ
Зураг зураг

Азийн цээжинд, хоёр том орны дунд байдаг жи­жигхэн Монгол Ул­сыг дэлхий нийт мэддэг, мэ­дэрдэг болж эхэлсэн.

Манай жү­жигчид Холливудын кинонд тог­лож, сонгодог урлагийнхан маань олон улсын тэмцээнд өн­гөлж байна. Спортынхон ч г­э­сэн тив, дэлхий, Олимпийн наад­маас чамлахааргүй олон ме­даль хүртэж, улсынхаа нэ­рийг өндөрт өргөж байгаа. 

Тэр дун­даа боксын тамирчид маань ур чадвар, чансаагаараа дэлхийг айл­гадаг. 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд Э.Бадар-Ууган бүх өрсөлдөгчөө илт да­вуу ялж, аварга болж байлаа. Энэ мэтээр боксчдын гайхалтай ам­жилтуудыг дурьдаад бай­вал ба­раг­дахгүй.  

Тэгвэл Монго­лын шилдэг ширэн бээлийтэн, Лон­­доны Олимпийн наадмын мөн­­гөн медальт, дэлхийн авар­­гын мөнгөн медальт Н.Төгс­цогт дэлхийн шилдэг та­мир­чин гэдгээ дахин ба­талж, мэр­­­гэжлийн бокст хүч үзэ­хээр бол­лоо.

Н.Төгс­цогт дэлхийн шилдэг та­мир­чин гэдгээ дахин ба­талж, мэр­­­гэжлийн бокст хүч үзэ­хээр бол­лоо.

Тэрбээр АНУ-ын  мэр­гэж­лийн боксын нэрт дас­гал­­жуулагч Ж.Гуссен өдгөө Н.Төг­с­огттой хамтран ажил­лаж бай­­гаа аж. Тэрбээр олон шил­дэг та­­мирчдыг мэргэжлийн бокст оруулж ирсэн эрхэм юм байна. 

Тийм­дээ ч манай тамирчны ур чадварыг үнэлж, 10 сая ам.долларын гэрээ байгуулах са­­нал хүртэл тавиад байгаа юм. Хэр­­вээ түүний саналыг хүлээж ав­­бал тусгай хангамж эдлүүлнэ гэ­­сэн амлалт өгсөн талаар ч мэ­дээлж байна. Тиймээс түү­нийг өн­гөрсөн долоо хоногийн хам­гийн дуулиан тарьсан хүнээр нэр­­лэж байгаа хэрэг.

 Ерөөс мэр­­гэжлийн боксын тамирчны үнэм­лэхээ гардаж авсан зургаа фэйсбүүк хуудсандаа оруулсан цагаас эхлээд дуулиан тарьж эхэлсэн. Хэвлэлүүд ч янз бүрээр бичиж байна. Лондонгийн Олим­пийн наа­­дамд алтан ме­даль авах зо­­рилготой очиж бай­сан Н.Төг­с­­цогт зорилгодоо хүрч чадаа­гүй. 

Түүндээ ч сэт­гэл дун­дуур байгаагаа ярьж бай­­лаа. Тиймээс 2016 онд Риод даа­­гаа нэхнэ, Монголын ме­даль хүртэх тамирчин гэж олон хүн найдаж байсан байх. Гэвч тэр мэргэжлийн бокс руу ор­лоо. Жаахан харамсалтай ч бахархахаас өөр яах билээ. Мэр­гэжлийн боксын ертөнцөд тэр дуулиан тарьж, дэлхийн аварга болох байх. Өөр нэг ширэн бээлийтэн, шилдэг тулаанчийг дуулиан тарьсан нөхрийн тоонд багтаах хэрэгтэй болов уу. 

 

 

Тэр нь Ч.Цэвээнпүрэв. Ту­лааны ур­лагаар Монгол Улсын­хаа нэ­рийг хангалттай гаргаж яваа тэр­бээр  энэ удаад кино урлагт ур чадвараа сорихоор бо­лоод бай­гаа. Яах аргагүй ба­хар­хахгүй байхын аргагүй хүн.

Тэрбээр  Шаолины сүмийн 34 дэх үеийн мастеруудын нэг гэгддэг Янзи Шитэй хамтран “Төмөр лам” нэртэй кунфугийн тулаант ки­нонд тоглохоор болоод бай­гаа юм. 

Киноны продюсер Жей­сон Нин Као тус киног 100 хувь кунфу харуулсан бүтээл бол­но хэмээн онцлоод байгаа ба Ч.Цэвээнпүрэв тулалдсан хү­мүүсээ хүндээр бэртээдэг хар­гис Монгол ту­лаанч Рой гэг­чийн дүрийг бү­тээх ажээ.

Одоо­гоор киноныхоо төс­лийг түр цуцлаад байгаа бө­гөөд “kickstarter” дээр та­нилцуулан, ки­ног бүтээхэд шаар­дагдах хө­­рөнгө мөнгийг бос­гож чад­вал тус кино хийгдэж эхлэх юм байна. 

Дэлхийн ту­лаант ки­ноны нэрт мастерууд өөр өөрсдийн замаар кино ур­лагийн “од” болон гялалзсан бай­даг. Ч.Цэвээнпүрэв тэр хэм­­жээнд хүрдэггүй юм гэ­хэд Хол­ливудад хөл тавьж, юунд ч хүрч болно шүү дээ.

Бо­ломжгүй зүйл гэж байхгүй. Энэ мэтээр манай ширэн бээ­лийт­нүүд өөр өөрийн замаар дэл­хийн хэм­жээнд үнэлэгдэж эхэл­лээ.  Тэд­ний араас олон олон шилд­гүүд маань дэлхийн хэм­жээнд үнэ­лэг­дэж, “од” болон гя­лалзах биз ээ.

Зураг