Олон улсын сонирхогчдын боксын холбоо (АIВА)-ны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматы хотод үргэлжилж байна.
Алматы хотын “Baluan Sholak Palace* урлаг, спортын ордонд болж буй тэмцээнд дэлхийн 116 орны 576 боксчин 10 жинд хүч үзэж байгаа юм.
Манай улсаас Казахстаны рингэнд долоон ширэн бээлийтэн нударга зөрүүлж байгаа бөгөөд бүгд хоёрдугаар тойрогт шалгарсан.
Харин бямба гаригт гавьяат тамирчин Н.Төгсцогт, ОУХМ Б.Шинэбаяр нар ялагдал хүлээж, ОУХМ Г.Ган-Эрдэнэ тулаанаа үргэлжлүүлэхээр боллоо. Ингээд тэмцээний зургаа дахь өдөр манайхан хэрхэн өрсөлдсөнийг хүргэе.
49 кг-ын жинд улсын хошой аварга ОУХМ Г.Ган-Эрдэнэ хоёрдугаар тойргийн тоглолтоо Унгарын Истван Унгваритай хийв.
“Жижиг Үүеэ” (түүний хоч) эхний даваанд гоц мөргөж, шууд хоёрдугаар тойрогт тоглох эрхтэй болсон юм. Тэрбээр Унгарын боксчинтой хийсэн тулаанд бүх талаараа илүү байж, 3:0-ээр ялалт байгууллаа.
Харин өнөөдөр гуравдугаар тойргийн тоглолтоо тус жинд чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Бразилийн Патрик Лоуренстэй хүч үзнэ.
56 кг-д манай ширэн бээлийтнүүдийн “гол найдвар” олимп, ДАПГГ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт санасныг бодвол эрт тэмцээнээ дуусгалаа.
“Лондон-2012” олимпоос хойш дээд жиндээ хүч үзэх болсон түүний хувьд Г.Ган-Эрдэний адил эхний даваанд хийлсэн.
Харин бямба гаригт хоёрдугаар тойргийн тоглолтоо Азербайжаны Жавид Чалабиевтэй хийж, 1:2-оор ялагдал хүлээж тун харамсалтайгаар нутаг буцахаар боллоо. Уг нь Төгсөө гавьяатын хувьд тун боломжийн сугалаа татсан ч Азербайжаны боксчинд ердөө нэг онооны зөрүүтэй хожигдов.
75 кр-д энэ жилийн Казаний “Универсиад”-ынхүрэл медальт, ОУХМ Н.Шинэбаяр хоёрдугаар тойргийн тоглолтоо Полыпийн Михаэль Ковалчиктэй хийв.
Түүний хувьд тэмцээний дөрөв дэх өдөр Израилийн боксчин Константин Снигурыг 3:0-ээр ялж, гараагаа амжилттай эхлүүлсэн юм. Харин уржигдар өрсөлдөгчдөө 1:2-оор ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.
Дэлхийн аваргад анх удаа тоосоо өргөж буй түүний хувьд Полыпийн боксчинг бүтэн гурван үеийн турш нүдсэн ч шүүгчдийн булхайтай шийдвэрийн гороор ялагдал амсав. Өмнө нь Монголын боксчид шүүгчдийн золиос болж ялагдал хүлээж байсан тохиолдол олонтоо гарч байсан.
Харин сүүлийн жилүүдэд боксын шүүлт харьцангуй шударга болсныг AIBA хүлээн зөвшөөрөөд байв. Тэгвэл боксын шүүлт “маапаан”-тай хэвээрээ гэдгийг манай Н.Шинэбаярын тоглолтоос тодорхой харагдпаа.
Ямар сайндаа дэлхийн аваргыг шууд дамжуулж байсан Казахстаны телевизийн тайлбарлагч манай хүнд бус Полыпийн тамирчинд ялалтыг өгсөнд тун гайхаж байсныг удаа дараа өгүүлж суусан.
Хэдийгээр ялалтаа луйвардуулсан түүний хувьд нас залуу байна. Дараа нь Полынийн боксчинтой даагаа нэхэх цаг ирэх байлгүй.
Ингэснээр Алматыгийн рингэнд өрсөлдөж буй манай долоон боксчноос хоёр нь нутаг буцахаар боллоо. Сонирхуулахад, боксын дэлхийн аваргыг Монголын нэг ч телевиз шууд дамжуулаагүй, мэдээлэл ч тун хомс байсан. Ядаж бүхэл бүтэн боксын холбоог толгойлдог AIBA-гийн албан ёсны сайт мэдээллээр хомс, үнэхээр тааруухан ажиллаж байна. Ялангуяа тоглолтын дүнг тухайн тулаанаас даруй хоёроос гурван цагийн тавьж байх жишээтэй.
Өчигдөр манай ширэн бээлийтнүүдээс 60 кг-ын жинд Азийн АПГГ-ий мөнгөн медальт, ОУХМ Д.Отгондалай Бразилийн Робсон Консейсаотой, 69 кг-д 2010 оны оюутны дэлхийн аварга Б.Түвшинбат ОХУ-ын Александр Беспутинтай, 81 кг-д С.Эрдэнэбаяр Узбекистаны Ойбек Мамазулуновтой хоёр дахь тулаанаа хийсэн юм.
Д.Отгондалай эхний даваанд Кенийн Жон Майтайг хугацаанаас нь өмнө ялсан. Түүний дараагийн өрсөлдөгч нь 60 шчлн жингийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй, Пан Америкийн наадмын мөнгөн медальт, Бразилийн Консейсао юм.
Тэрбээр түүнийг өнгөрсөн зургадугаар сард Кубад болсон Роберто Баладогийн цомын тэмцээний хагас шигшээд ялж, аваргалах замаа засч байв.
69 кг-д Б.Түвшинбатын хувьд өмнө нь хоёр удаа ялагдсан БНХАУ-ын боксчинг нэгдүгээр тойрогт 3:0-ээр ялж, хариугаа чангахан аваад байгаа.
Харин энэ жилийн ОХУ-ын аварга Беспутинтай хоёр дахь тоглолтоо өчигдөр хийв. 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр нэгдүгээр тойрогт АНУ-ын АНУ-ын Геремиас Торресийг хүнд цохилтоор ялсан бөгөөд хоёрын даваанд энэ жилийн Азийн аварга Узбекстаны Мамазулуновтой тулалдлаа.
Монголын боксчдын өчигдрийн тоглолт манай сонины дугаар шилжих мөчид эхлээгүй байв. Тиймээс тэдний хэрхэн тулалдсаныг маргаашийн дугаараас уншаарай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!