Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнийг салбарын яам хүлээн авч, баяр хүргэлээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Сонирхогчдын боксын дэлхийн аваргаас манай тамирчид арай ч ганзага хоосон ирсэнгүй. Монгол улсын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, эх орныхоо нэрийг дэлхийн дэмжээнд сийлсэн.

Энэ баярт үйл явдлыг тохиолдуулан түүнийг ССАЖ-ийн дэд сайд М.Түмэнжаргал хүлээн авч уулзсан юм.

У.Мөнх-Эрдэнэ: Казахууд өөрсдөө боксын спортод дуртай ард түмэн, ялангуяа өөрийн нь тамирчинтай таарч тоглоогүй тохиолдолд манай тамирчдыг уухайлан дэмжиж байсан.

Уулзалтад Монгол улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд болон ДАШТ-д шигшээ багийнхантай хамт яваад ирсэн ССАЖЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин нар оролцож тэмцээний талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Энэ үеэр МУГТ У.Мөнх-Эрдэнэ “Энэ удаагийн тэмцээн бол Дэлхий боксын холбооны түүхэнд хамгийн олон орон оролцсон тэмцээн болсон. Мөн миний урьд өмнө нь оролцож байсан тэмцээнүүдээс хамгийн шударга шүүлттэй нь болсон. Миний хувьд өөрийн хүсч, зорьж байсан амжилтандаа хүрч чадаагүй ч эх орныхоо нэрийг гаргаж, медалийн буухиаг таслалгүй ирсэндээ баяртай байгаа. 

Н.Энхтүвшин:Монгол улс өөрийн гэсэн шүүгчтэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг эндээс мэдэрлээ.

Ер нь Дэлхий боксын холбоо маш их шинэчлэлт хийж байгаа. Хүмүүсийн сонирхлыг татахын тулд дуулгагүй тоглуулдаг болсон. Казахстан улсад тэмцээнд оролцоход цаг, уур амьсгалын өөрчлөлт багатай учир эх орондоо байгаа мэт дотно байдаг. Казахууд өөрсдөө боксын спортод дуртай ард түмэн, ялангуяа өөрийн нь тамирчинтай таарч тоглоогүй тохиолдолд манай тамирчдыг уухайлан дэмжиж байсан” хэмээн ярилаа.

Харин ССАЖЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин “Тэмцээн зохион байгуулалтын хувьд маш сайн болсон. Гэвч Монгол улс өөрийн гэсэн шүүгчтэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг эндээс мэдэрлээ. Манай улсын болон зарим орны тамирчдын оноог дарж байсныг тэмцээнийг үзсэн хүмүүс ажигласан байх. Дараагийн олимп, дэлхийн аваргын тэмцээн болоход манай улс шүүгчтэй болох хэрэгтэй байна” гэж дурдсан юм.