ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/25-НД НИЙТЛЭГДСЭН
МУГТ У.Мөнх-Эрдэнэ сонирхогчдын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 25
iKon.MN
Гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ
Казахстаны Алматы хотноо үргэлжилж байгаа Сонирхогчдын боксын ДАШТ-нээс хүрэл медалийн болзол хангаад буй МУГТ У.Мөнх-Эрдэнэ дөнгөж сая Куб улсын тамирчин Яснер Толедо Лопезтой тоглолоо.
Хэдийгээр манай тамирчин 3:0 ялагдсан ч залуу тамирчинтай эн тэнцүү хүч үзлээ.
Яснер Толедо Лопезын хувьд 1989 онд төрсөн У.Мөнх-Эрдэнээс долоо дүү, өсөж яваа тамирчин юм.
Ийнхүү МУГТ У.Мөнх-Эрдэнэ сонирхогчдын боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хошой медальтай болж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
