Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алматыд болж байгаа. Манай улсаас долоон тамирчин дөрөө жийж, дэлхийн аваргыг зорьсон. Тэднээс гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа шигшээд шалгарч үлдлээ.
Тэрбээр 64 кг-ын жинд өрсөлдөж байгаа. Өчигдөр Болгарын тамирчин Айрин Сметовтой тоглож, 3:0 буюу 30:27, 30:27, 30:27 гэсэн оноогоор илт давуу ялж, наймд шалгараад байна.
Ийнхүү тэрбээр 2009 оны Азийн аварга Узбекийн Санжарбек Рахмоновтай маргааш тоглоно.
Түүнийг ялбал хүрэл медалийн болзол хангаж, Куба, Энэтхэгийн тамирчидын хэн ялсантай нь хагас шигшээд тоглох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!