Казахстаны нийслэл Алматы хотод болсон ДАШТ-д эх орноо төлөөлөн явсан долоон тамирчнаас ганцаараа медальтай ирсэн гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр 14:00 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардлаа.
Түүнийг угтан авахаар гэр бүл, найз нөхөд, Монголын боксын холбооны төлөөлөл болон дэмжигчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд очсон байв.
Тэрбээр сүүлийн 10 гаруй жил боксоор хичээллэхдээ ард түмнийхээ итгэлийг алдаж үзээгүй.
Хэдийгээр ДАШТ-д хэл амтай явсан ч дэлхийн тамирчин гэдгээ нотолчихоод ирсэн юм. Энэ нь түүний анхны нотолгоо биш.
Тэрбээр тив, дэлхийн тэмцээүүдээс алинаас нь ч хоосон ирж байгаагүй юм. Түүнийг нисэх онгоцны буудлын хүлээлгийн танхимд орж ирэхэд хүмүүс алга нижигнүүлэн ташиж, мөнгөн аяга сүү барин угтсан.
У.Мөнх-Эрдэнэ: Ядаж долоо хоног дэлхийн мундагуудтай бэлтгэл хийгээд, тулалдсан бол илүү амжилт гаргаж болох байсан.
Хүн бүхэн гар барьж, медалиас нь адис авахаар зүтгэцгээж байсан юм. Энэ үеэр түүний баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм.
-Сайн явж ирэв үү. Эх орондоо медаль авчирсанд тань баяр хүргэе.
-Сайн явж ирлээ. Медаль авсандаа баяртай байна. Гэхдээ төрийн дууллаа эгшиглүүлэх боломж байсан ч чадсангүй.
н.Уранчимэг: Анх явахдаа л бөөн хэл ам болж явсан учраас санаа зовж л байлаа. Гэхдээ миний хүү чадсан.
-Энэ амжилтаа чамлаж байгаа юм уу даа?
-Мэдээж энэ бол миний болон намайг дэмжиж байсан хүмүүсийн хүч, хөлс, сэтгэлийн дэмээр олдсон амжилт. Тиймээс чамлаж байна гэж хэлж болохгүй байх. Гэхдээ төрийнхөө дууллыг эгшиглүүлэх боломж надад байсан. Гол нь энэ жил дэлхийн чанартай тэмцээнд ороогүй, өндөр чадвартай тамирчидтай тулалдаагүй учраас мөнгөн медалийн төлөөх тоглолтод ялагдчихлаа. Ядаж долоо хоног дэлхийн мундгуудтай бэлтгэл хийгээд, тулалдсан бол илүү амжилт гаргаж болох байсан.
-Итгэл хүлээлгэж байсан тамирчдаас танаас бусад нь медаль хүртэж чадсашүй. Энэ тал дээр?
-Түүнийг би сайн мэдэхгүй байна. Хүн бүхэн дор бүрнээ дүгнэлт хийж байгаа байх. Нөгөө талаар бид өөрсдийн шүүгчгүй энэ тэмцээнд оролцсон.
-Одоо таныг томоохон ямар тэмцээн хүлээж байгаа вэ?
-2015 оны ДАШТ, 2016 оны олимп. Тиймээс одооноос бэлтгэлээ хийнэ.
Энэ тэмцээнд надаас олон насаар ах хүмүүс оролцож амжилт гаргасан. Тиймээс надад ч гэсэн тийм боломж байгаа гэж бодож байна. Ирэх онуудад болох дэлхийн чанартай тэмцээнд амжилт гаргахын төлөө хичээнэ дээ.
Түүний ээж Уранчимэг хүүгээ мөнгөн аягатай сүү барин угтсан юм. Ээжид нь ч үнсүүлэлгүй шахам зургийг нь дарж, ярилцлага авах, гар барих гэж хүмүүс бужигналдаж байлаа.
У.Мөнх-Эрдэнийн ээж н.Уранчимэг “Хүүгээ хүрлийн төлөө тулалдаад ялахад баярлаж байсан ч дараа дараагийн тоглолтыг нь бодоод түгшиж байсан. Миний хүү ард түмнийхээ итгэлийг алдахгүй дэлхийн аварга болоосой гэж хүсч байсан учраас тэр. Анх явахдаа л бөөн хэл ам болж явсан учраас санаа зовж л байлаа. Гэхдээ миний хүү чадсан. Ард түмнийхээ итгэлийг алдаагүй. Медаль авах боломжтой олон тамирчин явсан боловч энэ жилийн ДАШТ-ээс ганцхан медальтай ирлээ. Энэ нь дасгалжуулагчтай нь л холбоотой гэж би үзэж байгаа” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!