Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
У.Мөнх-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шувтрах дөхсөөр. Өнөөдөр медалийн төлөөх тоглолтууд болж байна.

Дөнгөж сая гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жинд 2009 оны Азийн аварга Узбекийн Санжарбек Рахмановтай хүрэл медалийн төлөө тоглож ялалт байгууллаа.

Манай тамирчин тоглолтын эхний үед ялагдсан ч 2, 3 дугаар үед ялсан юм. 

Тэрбээр мөнгөн медалийн төлөө Куба Энэтхэгийн боксчны ялсантай нь тулалдана.

Тус тэмцээнд манай улсын долоон тамирчин хүч үзсэнээс гавъяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ ганцаараа шигшээд шалгарч үлдсэн билээ.