Төрийн ордонд болсон Монголын Эдийн Засгийн Чуулганы хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын дарга руу “Эдийн засгийн алуурчин” хэмээн орилсон Л.Наранбаатарыг Төрийн тусгай хамгаалалтын газарт шалгаж байна.
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар төрийн тусгай хамгаалалтад байна хэмээн заасан. Энэ дагуу Төрийн ордон дотор тусгай хамгаалалтад байдаг УИХ-ын даргад үзэл бодлоо зүй бусаар илэрхийлсэн учир Л.Наранбаатарыг харьяаллын дагуу Төрийн тусгай хамгаалалтын газарт шалгаж байгаа аж.
Л.Наранбаатарт ямар арга хэмжээ авахыг тус газраас тодруулахад “Тухайн иргэн үзэл бодлоо илэрхийлсэн гэх тайлбар өгөөд байгаа.
Гэхдээ түүнийг Төрийн ордны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасан хориглосон үйлдэл хийсэн гэж үзэж захиргааны арга хэмжээ авна. Харин эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан зүйл байхгүй. ” гэлээ.
Харин Л.Наранбаатар төрийн хуулиа дээдэлнэ хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
Төрийн ордны тухай хууль
11 дүгээр зүйл. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт хориглох зүйл
11.1.4. Төрийн ордон, түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх зэргээр шаардлагаа илэрхийлэх, Төрийн ордонд нэвтрэгчид саад хийх;
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
46 СЭТГЭГДЭЛТЭЙ
|