Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулахаар 21 орны 43 баг саналаа ирүүлжээ

Б.Манлай
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилготой, Хүннүгийн түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ухаалаг, ногоон, тогтвортой Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2025 оны долоодугаар сарын 3-ны өдрөөс тус оны наймдугаар сарын 4-ний өдрийн хооронд амжилттай дууслаа.

Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулахаар дэлхийн 21 орны шилдэг 43 мэргэжлийн баг бүртгүүлж, өрсөлдөхөөр боллоо.

Бүртгэл баталгаажуулсан улсуудыг бүс нутгаар нь авч үзвэл Ази тивийн 8, Европ тивийн 9, Хойд Америк тивээс 3, Австрали тивээс нэг улс тус тус бүртгүүлсэн байна.

Нийслэлийн шинэ дагуул Хүннү хот нь засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн нэгдсэн төв, их дээд сургуулийн цогцолбор болон өндөр технологийн хөгжлийг дэмжих тусгай чиг үүрэгтэй, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцсэн, нүүрстөрөгчийн ялгарал багатай орон зайн оновчтой төлөвлөлт бүхий ирээдүйн хот болох юм.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэлийн хэлтэс