Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Есдүгээр сараас банкны картаа И-баримтын системтэй холбож баримтаа автоматаар бүртгэдэг болно"

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж шийдвэрээ танилцууллаа. Энэ үеэр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Н.Батшугар И-Баримтыг цахимжуулж байгаа талаар дараах мэдээллийг өглөө. 

Тодруулбал дунджаар нийт 1.2 тэрбум И-баримт хэвлэгдэж байгаагаас 45 хувь нь л системд бүртгэгддэг байна. Үнийн дүн бага эсвэл чанартай муутай хэвлэгдсэн зэрэг шалтгаанаас үүдэн олон И-баримт хаягддаг учир шууд банкны карттай нь холбох ажлыг эхлүүлж байгаа юм байна. 

Иргэн банкны картаа И-баримтын системтэй холбосноор баримт нь автоматаар бүртгэгдэх аж. Ингэснээр төлбөрийн баримт хаягдахгүй, буцаан олголт нэмэгдэж сугалаанд хожих магадлал нэмэгдэнэ гэдгийг онцлов. Түүнчлэн 1.2 тэрбум цаасан баримт гэдэг нь дунджаар 140,000 мод гэсэн үг. Иймд экологид ээлтэй шийдэл болж чадах юм гэв. 

Уг ажил нь есдүгээр сарын эхний долоо хоногоос бүрэн хэрэгжиж эхлэх аж.