Германы олон улсын хамтын ажиллагааны "Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл"-ийн нэгжийнхэнтэй Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга уулзаж, угсармал орон сууцны дулаалгад зарцуулах буцалтгүй тусламжийн талаар санал солилцжээ.
Хүлэмжийн хийн нөлөөллийг бууруулах байгууллагаас 2025 онд олгох буцалтгүй тусламжийн гэрээг өнгөрсөн долоодугаар сард байгуулснаар, санхүүжилт шийдэгдэж, орон сууцнуудыг дулаалах дараагийн үе шат эхэлсэн байна.
Уг төслийн хүрээнд дулаалах байруудыг металл сайдан төмөр гадаргуутай, нягт өндөртэй эрдэс хөвөнгөөр дулаална.
Улаанбаатар хотоос 9.8 тэрбум төгрөгийн төсөвтэй дулаалгын тендерийг зарлажээ.
Хүлэмжийн хийг бууруулах үйл ажиллагааг дэмжих байгууллагын 18 сая еврогийн буцалтгүй тусламж, Монгол Улсын Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны 8 сая евро, УБЗАА-наас 6.5 сая еврогийн оруулалтыг хийж, хамтран 2022-2027 он хүртэл дулаалга төслийг хэрэгжүүлэх аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!