ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гансүх нарт холбогдох хэргийн шүүх хурлыг 5,000 орчим иргэн үзэх хүсэлт гаргасан гэв

Г.Номин, iKon.mn
2015 оны 8 сарын 31
www.ikon.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Ерөнхий сайдын ахлах зөвлөх асан Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтээ 5,000 орчим иргэн илэрхийлээд байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235-д төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоогүй шүүх хурлыг нээлттэй явуулна гэж заасан байдаг. Шүүхийн шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа багц хуулиудын хүрээнд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй иргэдэд хүргэх ажлууд явагдаж байгаа. Түүний дагуу одоо шүүх хурлыг иргэд нээлттэй танхимаас шууд хүлээн авах боломжтой болоод байна. 

5,000 орчим иргэн шүүхийн нээлттэй танхимд багтахгүй учраас  шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулах хүсэлт гаргаж  ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт хүсэлтээ хүргүүлээд байгаа. Шүүх хурлыг шууд дамжуулах бэлтгэл хангах боломжит хугацааг харгалзан үзэж хариуг өнөөдрийн дотор ирүүлнэ үү хэмээн хүсэлтээ гаргасан. Өнөөдөртөө багтаж хариу өгнө байх гэж найдаж байна.

АТГ-ын зүгээс  анхнаасаа Л.Гансүх гэдэг хүн 3.6 тэрбум төгрөг завшсан гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн.

Түүнчлэн АТГ-ын зүгээс  анхнаасаа Л.Гансүх гэдэг хүн 3.6 тэрбум төгрөг завшсан гэсэн ойлголтыг нийгэмд өгсөн. Төрийн байгууллага, төр хэлж байгаа учраас Л.Гансүхийг мөнгө идсэн гэх ойлголт нийгэмд тархаад байна. Тийм учраас энэ шүүх хурлыг нээлттэй явуулж АТГ, Прокурор хуулийн дагуу ажилласан юм уу, ямар үйлдлийг гэмт хэрэг болгоод байгаа юм, хохирогч нь хэн юм, шинжээчийн дүгнэлт хэрхэн гарсан бэ, гэрчүүд худал мэдүүлэг өгсөн үү, АТГ-т дарамтлуулж мэдүүлэг өгсөн үү, үгүй юу гээд энэ бүх асуултын хариуг иргэдийн өмнө хэлэлцэхийг тулд шүүх нээлттэй явуулах ёстой” хэмээн ярилаа.

Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал нөгөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. 
Уг шүүх хурал  хоёр удаа хойшлоод байгаа. Эхний удаад Улсын яллагч, шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, “Багануур” компанийн удирдлагууд болон шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьснаар хойшилж, хоёр дахь удаад шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүх хурал давхацсанаас хурлыг дахин хойшлуулсан юм.

Харин энэ удаад өмгөөлөгчийн зүгээс хойшлуулах шалтгаан байхгүй бөгөөд шүүх хурал болдгоороо болох байх хэмээн өмгөөлөгч Ц.Баасандорж хэлж байлаа.


Өмгөөлөгч Ц.Баасандоржийн ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт хүргүүлсэн хүсэлт

 

 
 
 
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.118.98] 2015/8/31
Улсад учруулсан хохирол байхгүй болохоор хохирогч гэсэн субьект яаж байхав дээ... хохирлыг хуурмач дүгнэлтээр зохиомлоор бий болгож хоосон зүйлээр ял тулгаж хэлмэгдүүлж байгаа билээ... тэгээд ч АТГ-ийн дарамт захиалгаар дүгнэлт гаргасан болохоор дүгнэлт нь зохиомол, санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн үндсэн зарчим, хуулиудыг зөрчиж хийсэн хуурамч дүгнэлт билээ...
0 | 0 Хариулах
Зочин [124.47.218.177] 2015/8/31
Bitgi medrelt chi!!!!
0 | 0 Хариулах
hurlee_sun [202.179.28.220] 2015/8/31
Луйварчид цаг хугацааг ч луйвардан байж хожих юмаа. Өмгөөлөгчийн шүүх хурал давхцана гэж юу байдаг юм? Ажлын төлөвлөгөө, дараалал хуваарь гэж юм байдаггүй болж байна уу? Шүүх хурал хойшлогдох болсон шалтгаан нь 2уулаа л шүүгдэгчийн зүгээс талаас болсон, цаг хожиж элдвийн хор найруулах гэсэн арга байна шүү дээ. Одоо тэгээд худалдаж авсан хэдэн шүүгчээрээ шүүлгүүлчихээд түүнийгээ зурагтаар гаргангуутаа Шудрага ялалт авсан болгож олонд зарлах гэсэн бусармаг арга бишүү.
2 | 0 Хариулах