МҮЭХолбоо Барилгын ҮЭХолбоо хамтран хэвлэлийн бага хурал хийж УИХ, Засгийн газар, нийт ажил олгогч, ажилтнуудад хандан уриалга гаргалаа.
Сүүлийн жилүүдэд эдийн засаг тэлж бүтээн байгуулалтын ажлууд багагүй өрнөхтэй зэрэгцэн үйлдвэрлэлийн осол аваар буурахгүй байна. Хамгийн сүүлд нэг сарын дотор гурван удаагийн осолд нийт 6 хүний алтан амь нас эндэж тэдний гэр бүл, улс оронд хэмжиж болшгүй хохирол учирлаа.
Шалтгааныг тодруулбал Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны наад захын хяналт, журам зааврыг мөрдөөгүй, зохих зөвшөөрөлгүй байгаа бөгөөд нэг үгээр хэлбэл санаатайгаар хүний амь насыг эрсдэлд учруулсан гэж үзэж болохоор байна.
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны наад захын хяналт, журам зааврыг мөрдөөгүй, зохих зөвшөөрөлгүй байгаа бөгөөд нэг үгээр хэлбэл санаатайгаар хүний амь насыг эрсдэлд учруулсан гэж үзэж болохоор байна.
Энэхүү осол эндэгдлүүдээс гадна хүний эрүүл мэнд бие махбодид гэмтэл бэртэл учруулах, мэргэжлийн өвчин тусах, тахир дутуу болох зэрэг осол аваар гарч байна.
Манай улсын төр засаг, ажил олгогчид ажилтнуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудалд хойрго ханддаг, хөрөнгө оруулалт хийдэггүй хэлбэр төдий ажлуудыг хийж ирсэний үнэн дүр төрх осол аваараар илэрч байна.
Иймд МҮЭХолбоо Барилгын ҮЭХолбоо хамтран УИХ, Засгийн газар, нийт ажил олгогч, ажилтнуудад хандан дараах шаардлага уриалгыг хүргүүлж байна.
УИХ, Засгийн газарт
Ажил олгогч нарт:
Ажилтнуудад:
Хэвлэлийн хурлын үеэр Монголын Барилгын ҮЭХ-ны дарга Б.Батцогт "Барилгын төсөвт өртөгийн 13 хувь нь ажилчдын хөдөлмөр хамгаалалд зарцуулагдах ёстой байдаг. Гэтэл барилгын компаниуд зардлаа хэмнэхдээ хөдөлмөр хамгааллын зардлаас танаад байгаа. Үүнээс болоод ажилчид хохирсоор байна” хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|