Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгийн хилээр 47 хорт могой нэвтрүүлэхийг завдсан зорчигч баривчлагджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Мумбай хотын нисэх онгоцны буудал дээр ачаа тээшиндээ олон арван ховор мөлхөгч амьтныг хийж, хилээр нэвтрүүлэхийг завдсан этгээдийг баривчилснаа Энэтхэгийн эрх баригчид өчигдөр зарлажээ.

Хууль бус замаар тус улсад нэвтрүүлэхийг завдсан амьтдын дотор 47 хорт могой байсан байна.

Энэтхэгийн зэрлэг ан амьтдыг хамгаалах хуулийн дагуу тэдгээр амьтдыг хураан авч, зорчигчийг баривчилжээ.

Эдгээр амьтдыг хаанаас авсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Зарим нэн ховордсон болон улсын тусгай хамгаалалтад байдгаас бусад зэрлэг ан амьтдыг Энэтхэгт импортлохыг зөвшөөрдөг ч урьдчилж зөвшөөрөл авах ёстой юм байна.

Энэтхэгийн хил гаалиар янз бүрийн зэрлэг амьтан нэвтрүүлэхийг завдсан хэрэг ойр ойрхон гардаг.

Нэгдүгээр сард тээшиндээ матрын гавлын яс авч явсан Канадын иргэнийг эрх баригчид Дели хотын олон улсын нисэх буудлаас баривчилж байжээ.

Үүнээс хойш сарын дараа Мумбай хотын нисэх буудлаас Индонез, Малайз, Тайландын уугуул амьтан болох таван ширхэг Сиамангийн гиббон сармагчныг тээвэрлэж явсан зорчигчийг саатуулж байв.

Арваннэгдүгээр сард Бангкокоос ирсэн хоёр зорчигчоос ховор төрөл зүйлийн 12 яст мэлхийг хурааж байжээ.

2019 онд Тайландаас Ченнай хотод ирсэн зорчигчийн ачаанаас нэг эвэрт могой, таван игуана гүрвэл, дөрвөн хөх хэлт гүрвэл, гурван модны мэлхий, 22 египет яст мэлхий илэрч байв.

 

Эх сурвалж: BBC