Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

"True L"-ийн барилгаас 18 настай эмэгтэй унаж амиа алджээ

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

БЗД 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Илсон Деволопмент" компанийн захиалгаар баригдаж байгаа "True L" орон сууцны хотхоны  103 дугаар барилга дээр өчигдөр осол гарч 18 настай эмэгтэй өндрөөс унаж амиа алджээ.

“Зуншин” компанийн туслан гүйцэтгэгч “Бай Лхагва” компаний  хоёр  ажилтан осол гарах үед өргүүр дээр фасадны ажил хийж байжээ. Хоёулаа хамгаалалтын бүстэй байсан хэдий ч нэгнийх нь хамгаалалтын бүс тасарсан байна.

“Бай Лхагва” компани  тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд өмнө нь МХЕГ-аас шалгаж зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар өгсөн байжээ. 

Мөн тус компани МХЕГ, хотын захиргааны хамтарсан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаархи  сургалтад хамрагдаж байсан юм байна.