15 жилийн хугацаанд 35,000 гаруй гал тогооны тавилгын тавцанг алдаагүй зүсэж, угсарсан компанитай танилцаарай.
Шинэ орон сууцанд орохоосоо өмнө хийж, суурилуулсан байх “ёстой” тавилга бол гал тогоо. Гал тогоогүй бол хоол хийх асуудалтай. Хувцасны болон номын шүүгээ, зурагтын тавиургүй амьдарч болох ч гал тогооны тавилгагүй удаан байх тухгүй.
Шинэ байранд гал тогоо чухлын адилаар, гал тогооны тавилгад тавцан нэн чухал. Яагаад гэхээр, чухам ямар материалаар тавцанг хийхээс хамаараад ирээдүйд таны болон танай гэр бүлийнхний амьдрал илүү амар хялбар, эрүүл, тав тухтай байх эсэх, байраа зарах үед үнийг нь унагахгүй байх гэх мэт олон хүчин зүйл, энэ бүгдийн үр дүнд таны сонголтдоо сэтгэл хангалуун байх эсэх нь хамаардаг. Тавилгын тавцан ийм олон чухал зүйлтэй хамааралтай гэж үү хэмээн гайхаж байгаа бол тайлбарлаж өгье.
Чулуу дотроо байгалийн чулуу нь гал тогооны тавилгын тавцанд хамгийн чанартай сонголт юм.
Байгаль дээр хоолоо бэлд
Байгалаас шууд олборлодог. Өнгөлдөг, хэлбэр галбирыг нь засдаг. Өөр юм нэмж хийдэггүй учраас 100% байгалийн бүтээгдэхүүн гэж хэлж болно. Тийм учраас, байгалийн чулуун тавцан нь эрүүл ахуйн бүх шаардлагуудыг хангадаг буюу хүний биед, тодруулбал гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Товчхондоо, байгалийн чулуун тавцан дээрээ талхаа зүсч, хазсан алимаа орхиж, хоолны махаа хэрчиж болно. Байгалын чулууг хэрхэн олборлодогыг дараах бичлэгнүүдээс үзэх боломжтой.
Чулуу юм чинь мэдээж бат бөх
Гал тогооны тавцан дээрээ бид хэрчиж хөлдөөсөн мах, шөлний ясаа шидэж салгах, хөлдөөсөн бүхэл аарцаа алхаар цохин жижиглэх, хөдөөнөөс ирсэн ааруулаа хагалах боломжтой байна гэдэг цаг, хөдөлмөр хэмнэсэн тав тух мөнөөсөө мөн. Ийм ая даахгүй тавцантай байсан бол шалан дээр ямар нэг юм тавьж байгаад зорилгоо биелүүлэх л байсан байх. Гэхдээ л ажиллагаатай байх нь гарцаагүй.
Хутга зураас ч гаргаж дийлэхгүй
Хоолны махаа шууд хэрчихэд, ааруулаа автиркаар хагалахад зураас үүсэхгүй.
Чулуу юм чинь хайлахгүй
Халуун плитканаас болсон хоолоо, буцалсан кофегоо, хөөрүүлсэн сүүгээ аваад шууд тавцан дээрээ тавих бас л анзаарагддаггүй тав тух шүү дээ. Хайлах тавцантай байсан бол халуун юм тавих тавиур худалдан авч илүү зардал, бас нэг “новш” нэмэх хэрэгтэй болох л байсан биз.
Ус нэвтрүүлдэггүй
Байгалиасаа цул чулуу тул ус нэвтрэхгүй. Тиймээс, нойтон, шүүстэй юм тавих, зүсэхэд ямар асуудалгүй. Арчаад л болоо.
Химийн бодист тэсвэртэй
Шингэн зүйл нэвтрүүлэхгүй болохоор, хоолны махаа хэрччихээд цэвэрлэгээний бодис шүршээд тавцангаа цэвэрлэхэд цэвэрлэгээний бодис тавцанд шингэж, дараа нь дээр нь юм зүсэх, тавихад хүрэлцэхгүй.
Толбо тогтохгүй
Шингэн зүйл шингээхгүй болохоор, жимсний чанамал, кимчи, улаан дарс гэх мэт өнгө нь шингэх магадлалтай хүнс, бодис асгасан ч толбо тогтохгүй. Гэхдээ, энэ нь зөвхөн байгалийн боржин болон синтеред чулууны хувьд үнэн бөгөөд гантиг чулуун дээр дээрх зүйлсийг асгавал даруй арчих хэрэгтэй.
Байгалийн бүтээгдэхүүн учраас байгалийн хүчинд автахгүй
Байгалийн чулууны бас нэг давуу тал нь нарны гэрэлд хэдий удаан байсан ч өнгө нь хувирч, гандаж, өөрчлөгдөхгүй.
Байрныхаа үнийг буулгахгүй байх шалтгаан: Чулуун тавцан
Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг хүмүүсээс лавлаж асуухад, байгалийн чулуун тавцан бүхий тавилгатай байх нь тухай байрыг зарах үед “Гал тогооны тавилга нь цэвэр чулуун тавцантай” хэмээн сурталчлах, сонирхож буй хүнд онцгойлон магтах, цаашилбал, үнээ зарласнаасаа буулгахгүй байх шалтгаан болно.
Байгалийн Чулуун Хийц ХХК нь 2010 онд байгуулагдан, байгалийн чулуун хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд 15 жил ажилласан туршлагатай бөгөөд Бразил, Итали, Хятад улсуудаас байгалийн чулуу импортлон төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 60 гаруй ур чадвар, туршлага бүхий ажилтантай үйлдвэртээ дэлхийн жишигт нийцсэн, Герман, Австри, БНХАУ-ын тэргүүлэгч үйлдвэрүүдийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг ашиглан, Америк стандарт, Европ, тэр дундаа Италийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, олон улсын стандартуудыг нэвтрүүлэн, олон жилийн эдэлгээ даах чанартай, хэрэглэгч нэг бүрийн хэрэгцээнд тулгуурласан, зөв төлөвлөлт, гоёмсог загвартай чулуун бүтээгдэхүүнийг захиалгаар үйлдвэрлэдэг.
Зөвхөн Байгалийн Чулуун Хийц ХХК-ийн санал болгож чадах таны хүртэх долоон үр ашгуудыг танилцуулъя.
Нэг: Хамгийн сүүлийн үеийн технологи
Чулуун хийц үйлдвэрлэлийн чанарыг хэмжих хамгийн чухал үзүүлэлт бол үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологи 2 юм.
Байгалийн чулуун хийц ХХК нь Италийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийн ашигладаг. Учир нь Италид үйлдвэрлэсэн чулуун бүтээгдэхүүнүүд чанар, гоо үзэмжээрээ дэлхийд алдартай. Энэ нь тус улсын чулуу боловсруулах технологи, тоног төхөөрөмжийн хөгжүүлэлт, бүтээмж, нарийвчлал, гүйцэтгэлтэй шууд холбоотой.
Үйлдвэр 2024 оны бүрэн автомат тоног төхөөрөмжтэй болсноор, өө сэвгүй, хүссэн хэлбэр дүрсээр зүсэх боломжтой, хэмжээний алдаагүй, тиймээс угсралт хийхэд илүү хялбар, хурдан, эрсдэлгүй, алдаагүй гэх мэт олон үр ашгийг захиалагчиддаа өгч байгаа аж. Мөн гар ажиллагааг бүрэн халснаар хүнээс хамааралтай алдааг бүрэн арилгажээ. Бас захиалагчийн хүсэлтээр сдандарт бус, онцгой, эдгээд, тусгай загварын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж болжээ.
БАЙГАЛИЙН ЧУЛУУН ХИЙЦ ХХК-ИЙН ЧУЛУУН ХИЙЦИЙН ҮЙЛДВЭР ЮУ ХИЙЖ ЧАДДАГ ВЭ?
|
Хоёр: Хамгийн том хэмжээтэй байгалийн чулуу зөвхөн эднийд бий
2.4 метр х 0.6 метрийн хэмжээнээс эхлээд 3.2 метр x 1.6 метрийн хэмжээ хүртэлх 5 төрлийн хэмжээнээс сонголтоо хийж болно.
Бичлэг үзэх: www.facebook.com/www.stone.mn/videos,
www.facebook.com/www.stone.mn/videos
БАЙГАЛИЙН ЧУЛУУН ХИЙЦ ХХК-ИЙН ХУДАЛДАН АВАЛТЫН ДАРААХ ҮЙЛЧИЛГЭЭ
|
Гурав: Бүтээгдэхүүн бэлэн болгох амлалт
|
БҮТЭЭГДЭХҮҮН |
БЭЛЭН БОЛГОН ХУГАЦАА |
|---|---|
|
Гал тогооны тавилгын тавцан (угсрагдаж дуусах) |
2 - 4 өдөр |
|
Угаалтуурын тавцан |
2 - 4 өдөр Төслийн олон ширхэгтэй угаалтуурууд тоо хэмжээнээс шалтгаалаад 14 хоногоос 1сар |
|
Гал тогооны тавилгын тек |
Ажилбартай ажилбаргүйгээс шалтгаалаад 2-4 өдөр |
|
Цонхны тавцан |
2 - 4 өдөр Төслийн олон ширхэгтэй цонхны тавцангийн тоо хэмжээнээс шалтгаалаад 14 хоногоос 1сар |
|
Хана |
2 - 4 өдөр Төслийн олон тооны тоо хэмжээнээс шалтгаалаад 14 хоногоос 1сар |
|
Шал (үйлдвэрээс гарах) |
2-4 өдөр |
|
Шат (үйлдвэрээс гарах) |
2-4 өдөр |
|
Хоолны ширээ |
2-3 өдөр |
|
Буйдангийн ширээ |
1-2 өдөр |
|
Гадна фассад |
Төслийн олон тооны тоо хэмжээнээс шалтгаалаад 7хоногоос – 14 хоног |
Дөрөв: Баталгаат хугацаа
Байгалийн чулуун хийц ХХК үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ 6 сараас 1 жилийн баталгаат хугацаа өгдөг.
Тав: Бүтээгдэхүүнээ байгалийн боржин чулуугаар үйлдвэрлэл явуулдаг
Байгалийн чулуун хийц ХХК-ийн нэг онцлог бол Бразил улсын Эспирито Санто муж, Aтилио Вивакуа хотоос байгалийн боржин чулуу импортлон үйлдвэрлэлээ явуулдаг.
Нийтийн он тооллоос өмнө чулуугаа олборлож, боловсруулж, экспортолж эхэлсэн Бразил улсаас чулуугаа авдаг нь дараах шалтгаантай.
Бразил боржин чулуунуудын зургийг ЭНД дарж үзнэ үү.
Зургаа: Баталгаатай, эрүүл ахуйн гэрчилгээтэй түүхий эд ашигладаг
Байгалийн чулуун хийц ХХК байгаль орчны болон, эрүүл мэндийн 24 чанар стандартын гэрчилгээтэй бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ явуулдаг. Тэдгээрийн заримаас танилцуулъя.
ISO9001: Чанарын удирдлагын стандарт. Энгийнээр тайлбарлахад, Байгалийн чулуун хийц ХХК-ийн үйлдвэрт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх бүх нөхцөл бүрдсэн гэсэн үг.
ISO14001: Хүрээлэн буй орчны менежментийн системийн шаардлагуудыг хангасан буюу товчоор, Байгалийн чулуун хийц ХХК-ийн үйлдвэрлэл байгаль болон хүрээлэн буй орчинд хор хохирол учруулаагүй гэдгийг баталсан гэрчилгээ юм.
ENF: Энэ гэрчилгээ нь Байгалийн чулуун хийц ХХК-ийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх химийн бодис агуулаагүйг баталгаажуулдаг.
NSF: Энэ нь Байгалийн чулуун хийц ХХК-ийн бүтээгдэхүүнүүд National Sanitation Foundation буюу Үндэсний ариун цэврийн холбооноос дараах шаардлагуудыг хангасан болохыг баталгаажуулдаг гэрчилгээ юм. Үүнд:
Долоо: Материалын өргөн сонголт
Байгалийн чулуун хийц ХХК 4 төрлийн 120 гаруй өнгийн сонголттой байгалийн чулууг танд санал болгож байна. Ийм өргөн сонголттой өнгө санал болгодог өөр компани байхгүй. Тиймээс, бүтээгдэхүүн тус бүр дахин давтагдахгүй өнгө төрхтэй.
Та ЭНД дарж Байгалийн Чулуун Хийц ХХК-ийн 4 төрлийн 120 гаруй өнгийн сонголттой байгалийн чулууны танилцуулгыг татаж авна уу.
ХУВЬ ХҮМҮҮСТ
ИНТЕРЬЕР ДИЗАЙНЕРУУД
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД
Утас: 7010-2800, 8004-4344, 8009-0951
Фэйсбүүк: www.facebook.com/www.stone.mn
Вэбсайт: www.stone.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!