Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх ДЦС-5 төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд хэрэгжих “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан болон уралдаант шалгаруулалтын баримт бичгийг танилцуулах, сонирхсон иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл өгөх, ил тод, ойлголцлын нэгдсэн суурь бүрдүүлэх зорилго бүхий хэлэлцүүлгийг зургаадугаар сарын 6-ны өдрийн 09:00 цагт СТӨ-д зохион байгуулна.

Хэлэлцүүлгийн үеэр ДЦС-5 төслийн зорилго, ач холбогдол, хэрэгжилтийн төлөвлөгөө, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн бүтэц, шалгуур, шаардлагууд, уралдаант шалгаруулалтын үе шат, үнэлгээний шалгуур үзүүлэлтүүд, гэрээний төсөлд туссан үндсэн нөхцөлүүд, төсөлд оролцох сонирхол бүхий этгээдүүдэд хамаарах мэдээлэл, оролцох санал бэлтгэхэд анхаарах асуудлуудыг танилцуулна.

Сонирхож буй төрийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид, мэргэжлийн холбоод, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

Хотын дарга Х.Нямбаатарын хэлснээр Баянгол дүүргийн 20-р хороо, II цахилгаан станцын үнсэн сан дээр тус станцыг барих бөгөөд ирэх есдүгээр сард сонгон шалгаруулалтыг дуусган гэрээг баталж, түүнээс хойш 30 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

зураг