Х.Нямбаатар: ДЦС-5-ыг барихад нэмж таван га газар чөлөөлнө

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 340Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг 10 га газар дээр барьж багтахгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар "Хуучнаар хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сан буюу ТЭЦ-IV-ийн хашааны 10га газар дээр ДЦС-5-ыг барина.

Нийслэлээс ДЦС-5-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих олон улсын нээлттэй тендерийг тавдугаар сард багтаж, зарлана. Уг станцын тендерийн бичиг баримтыг боловсруулах, шинэчилсэн ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гаргасан.

10 га газар дээр ДЦС-5-ыг барьж багтахгүй гэсэн дүгнэлтийг ТЭЗҮ-ийг шинэчлэх ажлын хэсгээс ирүүлээд байна. Тиймээс нэмж таван га газрыг чөлөөлөхөөр боллоо. Энэ хүрээнд ТЭЦ-IV орчмын сэндвичин объектуудыг чөлөөлж Газрын тухай хуульд заасны дагуу нөхөн олговор, дүйцүүлж газар олгоно. Иргэн, ААН-үүдэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлсэн, хүлээж авна гэдэгт найдаж байна. Мэдэгдэл авсан ААН, байгууллагууд Нийслэлийн татварын газарт яаралтай ирж, зөвшилцөн ДЦС-5 төслийг урагшлуулахад хувь нэмрээ оруулаасай гэж хүсэж байна.

ДЦС-5 баригдсанаар Монгол Улсын цахилгаан хангамжийн эх үүсвэрийг 300 МВт-аар нэмэгдүүлнэ. Үүнээс гадна дулаан хангамж, уур үйлдвэрлэх хүчин чадалтай, Таван шар, Толгойт, Баянхошуу, Баянголын ам орчмын гэр хорооллын 51,000 айлыг дулаанаар хангана. Уур үйлдвэрлэснээр хүнсний үйлдвэрүүд, боловсруулах үйлдвэрүүдийн бүтээмж нэмэгдэх юм. ДЦС-5 ашиглалтад орсноор нийслэлийн баруун хэсгийн дулаан үндсэндээ хангагдана.

Харин нийслэлийн зүүн хэсэгт Амгалангийн ДЦС-ыг дахин өргөтгөнө. Ингэснээр ТЭЦ-IV-ийн Баянзүрх дүүргийн Туул Жинпан хүртэлх дулаан хангамжийн ачааллыг суллах судалгаа гарсан.

1984 онд ТЭЦ-IV ашиглалтад орсон. Үүнээс хойш 41 жилийн хугацаанд Монгол Улсад дулааны цахилгаан станц баригдаагүй. Үүнээс шалтгаалж Улаанбаатар хотын барилгажих үйл явц удаашралтай байгаа. Одоогийн дөрвөн ДЦС дээд хүчин чадалдаа тулсан" гэв.

ДЦС-5-ын газар чөлөөлөлтөд 26 иргэн, ААН өртөж байгаа бөгөөд нийт 15 га газар дээр барихаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ХАХА
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
37 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.46.87] 2025/4/25
Салхины дээрээ барих хэрэггүй.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.84] 2025/4/23
Газарзүй сайхан
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.40] 2025/4/22
ДЦС 5-г Хотод биш Хотоос жаахан зайдуу бариач ээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.27.131] 2025/4/22
300-хан мегаватт бол юукэв дээ. Хэнийгээ ч хуураад байгаа юм. Жилд эрчим хүчний хэрэглээ нь бараг 200 мегаватаар өсөж байж 300 мегаватт-аар юугаа хийхэв дээ. Ашиглалтанд орох үед нь эрчим хүчний хэрэглээ нь 300 мегаватт аа аль хэдийн даваад явчихсан байх болно. 2 жилд тутамд 300 мегаватт бариад ч яг л хэвэндээ байх улс шүү дээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.92] 2025/4/22
Яаралтай хурдан чанартай зарим ажлуудыг түр хойшлуулаад ч болтугай барьж 5р станцыг зөвхөн хотыг хангадаг болговол зүгээр тэгээд үнэ тарифыг маш хямдруулж утаа болон бусад асуудлууд сайнаар шийдэгдэх биз
0 | 0 Хариулах
Иргэн [202.126.89.253] 2025/4/21
Нэг дороо ингэж шавааралдуулан барихын оронд хотоос зайдуу газар барьсан нь дээр биш үү? Хотын зүүн талд байвал яасан юм бэ? Налайх эсвэл Багануурт байгуулъя.
1 | 0 Хариулах
Зочин [202.179.26.134] 2025/4/21
Хотын баруун захад сул газар зөндөө л байна тийшээ бариачээ. юугаа хийгээд нэг дор шавааралдсан юм хийх гээд байгаа юм. Зайтай барьж байж уур, дулаанаа дагаж хот чинь тэлдэггүй юмуу. Хотын дарга хүн чинь надаас илүү тэнэг гэж баймгүй л юм
3 | 0 Хариулах
Зочин [202.9.41.93] 2025/4/21
Газраа чөлөөлөх иргэд ухамсартай, өөриймсөг байгаарай даа, Хойчийн үрс чинь, ач зээ нарын чинь ирээдүй шүү!!!!!!
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.166] 2025/4/21
ХУУЛЬ БУСААР ОЛГОСОН ГАЗРУУДЫГ ЦУЦЛААД БОЛНОДОО ДАРГАА
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.131] 2025/4/21
яагаад нэг дор бөөгнүүлээд байгаа юм бэ? Хотын баруун зүүн талруу барьж дэд бүтцээ тэлэхээ бодооч. Хот чинь тэгж байж тэлнэ биздээ. ойр ойр зайд тэц 2 3 4 5 нь бөөгнөрөөд ирэхээр дулааны эрчим хүчээ хотын бусад хэсэгрүү түгээхэд алдагдал гарна шд. Инженер төлөвлөгч хүмүүсийнхээ үгийг сонсооч. Тэгэхгүй оросын гар хөл, эх орноо хорлогчидын л үгийг сонсоцгоох юм.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.93] 2025/4/21
Нөгөө хулгайчид Энхболд........Газрын худалдаачид Монголыг хорлогчид чинь ийм болгочихсон шүү дээ!!!!!! Аль хэдийн баригдчихсан байх ёстой 5 дахь станцыг хорьсоор байгаад 40 жилийн дараа хийх гэж байгаа ажлыг иргэд дэмжээрэй..Аугаа хулгайчдаас хөрөнгө гаргуулаачээ Буурал дээдсүүдийн буян, Монголын баялаг, сан хөмрөг, авдар суулгыг ухсан хар тийрэнгүүд !!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.56] 2025/4/21
nalaih baganuur bagahangaid bariach
0 | 0 Хариулах
Зочин [202.21.96.254] 2025/4/21
Manai uls muugaar bodood dain bolloo gekhed, Dulaanii stants 2, 3, 4, 5 neg door oir bairlaltai, khedkhen bumbug uur duusgana. Tsagdaa, Prokuror, Tagnuul, Shuukh bugd ordnii baruun tald, 1 bumbuguur bugd budaa, shuud khuchnii udirdlaggui!!! Yamar ch bodoj setgekh chadvargui shine uye garch irj dee!!!
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.36] 2025/4/21
НҮҮРСНИЙ ЦАХИЛГААН БАРИХ ОЛОН УЛСЫН НЭЭЛТТЭЙ ТЭНДЕР ГЭНЭ ҮҮ ??? ОЛОН УЛСАД НҮҮРСНИЙ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ НЬ БҮҮ ХЭЛ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭ ТАТГАЛҮААД ХЭДЭН ЖИЛ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ !
2 | 1 Хариулах
Зочин [202.179.26.134] 2025/4/21
Атомын цахилгаан станцаас татгалзаад эхэлсэн шүү хө, Герман гэхэд 10-аад реактор унтраагаад байна. Хатуу түлшний хэрэглээ өсөх бололтой
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.148] 2025/4/21
Битгий худлаа ярь юу ч мэдэхгүй байж дуугуй л байвал яасан вэ
0 | 0 Хариулах
Баагий [202.55.188.120] 2025/4/21
Тэц 5 ийг Улаанбаатарт хийх нь бас зөвүү гэдгээ бодоорой дагуул хот манай улсад ус агаар мэт хэрэгтэй шүү дээ 21 аймаг 330 сумдад томоохон дагуул хот барих тохиромжтой газар олон бий шүү hyborloop асуудлыг хурдан шийднэ эд нар хийхгүй байхөөдөө
2 | 1 Хариулах
Баагий [202.55.188.120] 2025/4/21
Ямар ч судалгаа шинжилгээ эрдэмтэн судлаачдын үгийг сонсдоггүй дарга нараа улс орныг шинжлэх ухаан хөгжүүлнэ сэтгэлийн хөөрөл попрол д заавал алдаа гарнаа дарга нараа та нарын нэмж 1 л гаргасан алдаа чинь илүү их зардал мөнгө л салхинд хийснэ шүү
0 | 0 Хариулах
Баагий [202.55.188.120] 2025/4/21
Хотоосоо жоохон ч гэсэн зайтай бариачээ хотын төвд 10 клмeтр дотор чинь бөгс эргэх зай алга ядахдаа л ажилчдын өөрсдийн чинь машины зогсоол олдохгүй ийм л дарга нар байх юм ядахдаа усаа бараадаж хийгээрэй дээ манай дарга бас л мэдрэмгүйшдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.36] 2025/4/21
ЯНДАНГИЙН УТАА НЬ БОГД УУЛАА ДАВАХ ӨНДӨРТЭЙ БАЙГААСАЙ ГЭЖ ЗАЛБИРХААС ДАА 🙏🏻🙏🏻🙏🏻
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.179] 2025/4/21
Япончууд шиг яг улс орноо гэсэн сэтгэл ёс суртахуунтай ард түмэн байсан бол аль хэдийнэ хөгжчихсөн
2 | 0 Хариулах
Зочин [203.91.115.37] 2025/4/21
Орозыг дэмжигч саранд мөнгө далладаг нөхдүүд алга болсон цагт монгол хөгжинө
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.65] 2025/4/21
Итгэхгүй байна хотод шаваад баыхаас баруун зүүн тийшээгээ тэлмээр байх юм
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.108] 2025/4/21
Тэгнэ ингэнэ гэсэн ац бактер гараас нь гарсан юм нь хэдэн авгай хүүхнүүд цагдаагаар дарамталж түц л ачих шив
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/4/21
Хөлийн голын газар хаачсан бэ?
1 | 0 Хариулах
Зочин [202.126.90.189] 2025/4/21
Өөрийн хувийн цахилгаан станц бариулж байгаа салбарын сайд Чойжилсүрэн УБ хотод цахилгаан станц барихыг маш ихээр эсэргүүцэх болно. Хаана очиж гацах бол...эсвэл шуналын туламаа зайлуулах уу...ам хэлээ олтол энэ төсөл явахгүй ээ
3 | 0 Хариулах
Зочин [23.106.56.11] 2025/4/21
төв аймагт 600 мвт хүчин чадалтай 2 цахилгаан станц барьж байгаа. Дээрээс нь энэ 300 мВт-ын станц ОТ-г түшиглэж бас нэгэн 600 мВт станц, саяхан гадны нэг хөрөнгө оруулагч 10,000 мВт станц барих талаар яриад явсан. Энэ их цахилгааныг экспортолгүй бол манайх шингээж авах боломжгүй штээ
0 | 0 Хариулах
Зочин [202.9.41.93] 2025/4/21
За за за, болоогүй юмыг одоо яриад яахав, Юу нь илүүдэхэв дээ, агаарын бохирдлоо хумхихад нэмэртэй шүү дээ...Олон орон сууц баригдана
2 | 0 Хариулах
НЯМБАД [139.5.216.115] 2025/4/21
2 ИХ НАЯДАР ТУУЛЫН ЗАМ БАРЬЖ БАИХАР ТАЛАР ЦАХИЛГААН ДУЛАНЫ СТАНЦ БАРЬ
1 | 0 Хариулах
Зочин [202.9.41.93] 2025/4/21
Цахилгаан станцын хөрөнгийг нөгөө хулгайчдаас гаргах хэрэгтэй, тэдний саатуулсан хорлосон ажил
1 | 0 Хариулах
69 [66.181.191.232] 2025/4/21
Багануур налайх хонхор хэдэн удаа шав тавигдсан бэ? утаа агаарын бохирдол гэж ярьсаар байж хот дундаа дахиад барина гэх юм. арай өөр газар бариад хотоо тэлэх тухай ярих ёстой бус уу?!@!
1 | 0 Хариулах
Зочин [66.181.176.179] 2025/4/21
Сонин ёом, зүүн талдаа барьж хотын тэр хэсгийг дулаанаар хангах нь дээр л баймаарийн. Гэхдээ бариулахгүй л дэ...улс тунхагласан баяр нтр хийж уянгалахаа зогсоовол таарнаа
1 | 0 Хариулах
Зочин [66.181.183.155] 2025/4/21
Мэдээллээ ашиглаад өөрсдөө аль эрт ойр хавийн газрыг авцан байдагдаа, зориуд нөхөн төлбөр авах гэж ийм юм хийдэг, замын трасс дагуу дан газрынхны авилгачдын газар бдаг
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.150] 2025/4/21
МАНингууд 5н станцын төслийг гацааж бариулаагүй гол шалтгаан нь тэндээс хулгай хийдэг өөрсдийн хяналтыг оруулах байсан. ванга шиг хэлчий энэ станц хэзээ баригдахгүй.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.178.226] 2025/4/21
2012 ond Mongol, Ypon, Solongos, Frants kompaniud shalgarch baijee. 13 jil ungurchee. Tur zasag gazar chuluulukh tuhai yarisaar l .
7 | 0 Хариулах
Зочин [66.181.183.170] 2025/4/21
671 сая $ байхгүй байж барина л гээд байхын. Шав тавиад л зогсдог төслүүдийн нэг нь болох байх.
7 | 0 Хариулах
Зочин [172.56.16.116] 2025/4/21
Tgd nuhun olgowor gd hed terbumiig chaahiin
1 | 0 Хариулах