ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

ЗУРГААН настнуудын нэг өдөр

Г.Номин, iKon.mn
2014 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн хошой тэргүүний 62 дугаар сургууль дээрээс ЗУРГААН НАСТНУУДЫН нэг өдрийн фото сурвалжлагыг бэлтгэлээ.

Энэ жилээс ЕБС-ийн бага боловсролын буюу 1-5-р ангийн сургалтын хөтөлбөр бүрэн шинэчлэгдэн хэрэгжиж байгаа. Зургаан настай нэгдүгээр ангид орж байгаа сурагчид шинэчилсэн хөтөлбөрөөр үндсэн хичээлдээ орохоосоо өмнө 60 цаг бэлтгэл хичээл үзэж байгаа ажээ. Өнөөдрийн \есдүгээр сарын 19-ний баасан гариг\ хичээлээр уг 60 цагийн хичээл өндөрлөж байна.

62 дугаар сургуулийн 1А ангийн багш Боловсролын тэргүүний ажилтан Т.Батсүх “Бэлтгэл хичээлийг хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэн,  хүүхдүүд аль болох нээлттэй өөрийн бодсоноо чөлөөтэй хийх боломжтой байхаар  явууллаа. 

Ер нь бол өмнөх сургалтын хөтөлбөрөөр хүүхдэд шинжлэх ухааны мэдлэгийг системтэй олгохыг зорьдог байсан бол шинэчлэгдсэн цөм хөтөлбөр бүтээлч үйл ажиллагааны үр дүнд аливаа юмыг олон талаас нь харж, хийж бүтээх, өөртөө итгэх итгэлийг бий болгох зорилготой байгаа юм” гэлээ.

Бэлтгэл хичээлийг хүүхдийн хэл ярианы чадварыг хөгжүүлэн,  хүүхдүүд аль болох нээлттэй өөрийн бодсоноо чөлөөтэй хийх боломжтой байхаар  явууллаа.

Зургаан настнуудын хувьд анхаарал төвлөрөх дээд хугацаа нь таван минут байдаг учир үргэлж анхаарлыг нь татсан хөгжилтэй тоглоом, дуу, шүлэг зэргээр дамжуулан сургалт явуулдаг юм байна.

Өнөөдөр 1А ангид дөрвөн цагийн хичээл орсон бөгөөд эхний хоёр цаг дээр бэлтгэлийн номныхоо зургийг  будах зуур зүй тогтлын талаар ярилцаж, тухайн зурагтай холбоотой шүлгийг багшийгаа даган уншиж цээжилсэн юм. Хичээл дундуур ойр ойрхон хөгжөөнт тоглоом тоглон анхаарлыг нь төвлөрүүлж байлаа.  

Дараагийн цагийн хичээл дээр нугалбарын хичээл орон загас хийлээ. Хичээлүүд хоорондоо уялдаа холбоотой байж нэг хичээлээс нөгөө рүү шилжин орж байсан юм.

Өдөр бүр бэлтгэлийн ном дээрээ ажиллахаас гадна өнгийн цаас, баримлын шавраар бүтээл хийдэг юм байна

Энэ жилээс шинээр хэрэгжиж байгаа бага ангийн сургалтын цөм хөтөлбөрийн тухайд багш нар:

1Ё ангийн багш Ц.Тогтохбаяр “Миний хувьд анхны нэгдүгээр ангиа авч байна. Өмнө нь хоёрдугаар анги авч тавдугаар анги төгсгөж байсан юм. Энэ удаа шинэчилсэн хөтөлбөрөөр шинэ анги авч ажиллаж байна.

Ямартайч ирэх долоо хоногоос цагаан толгойн бэлтгэл хичээл ороход хүүхдүүд бэлэн болсон гэж бодож байгаа. Ер нь зургаан настай хүүхдүүдийн хувьд аливаа зүйлийг сурах их хурдан байдаг юм байна”

1Е ангийн багш Ц.Цэцэгмаа “ Би 14 жил багшилж байна. Энэ удаагийн шинэчилсэн цөм хөтөлбөрийн хувьд хүүхдүүдээр илүү их бүтээл хийлгэх, бүтээх явцдаа суралцах боломжтой болсон байна лээ. 

Мөн багш хичээлийн хуваариа өөрөө зохиож, долоо хоногт хоёр цаг дурын хичээлээ оруулах боломжтой болсон . Ингэснээр бид хүүхдүүд маань ямар мэдлэгээр дутмаг байна, юун дээр нь анхаарах вэ гэж үзсэн зүйлсээ түлхүү хийх боломжтой болоод байна” 

“1А анги 41 хүүхэдтэй бөгөөд боловсролын яамнаас баталсан стандартаар нэг ангид дээд тал нь 35 хүүхэд байх ёстой боловч ийм байх боломжгүй байгаа. Манай бага сургуулийн өргөтгөл байранд 300 хүүхэд суралцах багтаамжтай. Гэтэл одоогийн байдлаар 1000 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна. 

Бага сургуулийн өргөтгөл байранд 300 хүүхэд суралцах багтаамжтай. Гэтэл одоогийн байдлаар 1000 гаруй хүүхэд гурван ээлжээр хичээллэж байна.

Манай сургуулийн хамран сургах тойрогт шинэ шинэ орон сууцууд ашиглалтад орсоор байгаа хэдий ч сургууль цэцэрлэг нэмэгдэхгүй байна шүү дээ. 

ЕБС-ын хувьд цэцэрлэг шиг хүүхдийн тоо гүйцлээ гээд шинээр хүүхэд авахгүй байж болдоггүй. Манай хамран сургах тойрогт багтсан л бол заавал авах ёстой. Хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг зөрчиж болохгүй” хэмээн 62 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй багш Х.Цагаан ярилаа.

ФОТО

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8
Цүнхнээсээ хичээлийн хэрэгслээ гаргаж байна

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12
Багш: Хичээлтэй уялдуулан гуталгүй ирсэн хүүхэд байна уу? гэж асуухад ингэж хариуллаа

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20
Гараараа бороо оруулах хөгжилтэй тоглоом тоглож байна

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24
Ариун цэврийн өрөө орж ирээд гараа хэр сайн угааснаа шалгуулж байна

Зураг
25
Зургаа будаж дууссан хүүхдүүдэд таван хошуу нааж өгч байна

Зураг
26

Зураг
27
Гуравдугаар цагийн завсарлагаанаар дасгалаа хийхээр гарч байна

Зураг
28

Зураг
29

Зураг
30

Зураг
31
Нугалбарын хичээл эхэллээ

Зураг
32
Үдийн цайны цаг

Зураг
33

Зураг
34

Зураг
35

Зураг
36

Зураг
37
Ирэх долоо хоногоос эхлэх Цагаан толгойн бэлтгэл болон үндсэн хичээлийн явцад үзэх ном шинээр тараалаа

Зураг
38

Зураг
39

Зураг
40
Өмнөх хичээл дээр хийсэн бүтээлүүд

Зураг
41

Зураг
42
62 дугаар сургуулийн 1А ангийн багш Боловсролын тэргүүний ажилтан Т.Батсүх

Зураг
43

Зураг
44

Зураг
45

Зураг
46

Зураг
47
62 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежер Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй багш Х.Цагаан