Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: ЦЭЦЭРЛЭГ гэж ҮҮНИЙГ Л ХЭЛДЭГ байх

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 9 сарын 19
iKon.MN

Манай улсад цэцэрлэгийн хүртээмж муугаас эцэг эхчүүд хүүхдээ хувийн цэцэрлэгт өгөхөөс аргагүйд хүрч, сард 250-700 мянган төгрөг төлж байна. Гэвч зарим цэцэрлэгүүд авч байгаа төлбөрийнхөө хэмжээнд тохирсон тав тухтай орчинг бүрдүүлж чаддаггүй нь нууц биш.

Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр “Дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэг Монголд үүдээ нээх нь” гэсэн шум тархаж, тэр хэрээр олны анхаарлыг татах болов.

Иймд iKon.mn сайт “Талст-21” цэцэрлэгт түр саатаж, үнэхээр дэлхийн жишигт нийцсэн хийгээд төлбөртөө дүйцхүйц хэмжээний цэцэрлэг мөн эсэхийг нь “шалгаад” амжлаа. 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах тус цэцэрлэг энэ сарын 25-нд нээлтээ хийх бөгөөд 300 хүүхдийн багтаамжтай ч эхний ээлжинд 150 хүүхэд хүлээн авахаар төлөвлөжээ.

“Талст-21” цэцэрлэгийн барилга таван давхар ба нийт 2000 м/кв талбайд үйл ажиллагаа явуулах аж. Анги бүр хүүхдийн насны онцлогт тохирсон тохижилттой нь харагдав.

Мөн нэг анги 20-25 хүүхэдтэй байх гэнэ. Ангиудын тухайд, бага, дунд, ахлах гэсэн гурван бүлэгт хуваагдахаас гадна,

- Нэг настай хүүхдийн анги (анги дүүргэлт 20 хүүхэд)
- Бямба, ням гарагийн анги
- 24 цагийн анги (1.8-аас дээш насны хүүхэд авна, анги дүүргэлт 20 хүүхэд)
- Хүүхэд асрагчтайгаа хамт байх бүлэг буюу “Асрагтай анги” гэсэн нэмэлт ангиудтай байх юм байна.

Үүнээс гадна төгөлдөр хуур, балетийн сургалттай ангиуд шинээр нээхээр төлөвлөжээ.

ЦЭЦЭРЛЭГТ БАЙГАА БҮХ ЭД ЮМС ЗӨВХӨН ХҮҮХДЭД ЗОРИУЛАГДЖЭЭ

ДОТООД ЗАСАЛ- Хүүхдийн сонирхлыг татаж, сэтгэхүйг нь хөгжүүлэх 3D зургаар чимэглэсэн нь нүдэнд тун содон туслаа. 

Бага ангийн таазны 3D зураг нь хүүхэлдэйн баатруудтай бол дунд болон ахлах ангийн таазны чимэглэл нь геометрийн дүрсүүдтэй байх жишээтэй.

Шатны хувьд хүүхдийн насны онцлогт тохирсон намхан бариултай, бэртэж гэмтхээс сэргийлсэн мохоо хэлбэртэй хийгдсэн бол өгсөж, уруудах хэсгийг хальтирахаас сэргийлсэн материалаар бүрж өгсөн байна.

Өнгө үзэмж нь тод, хүүхдүүдийн сонирхлыг татахуйц. Энэ нь хүүхдийн тархины хөгжил, сэтгэн бодох чадварт эерэгээр нөлөөлөх сайн талтай аж.

Мөн анги бүрийн угаалтуур, суултуур цэвэр шаазан тул элдэв нян бактер үржинэ гэсэн аюулгүй ажээ. Тоосонцор дэгдээхгүй гэсэн үүднээс хэвсэнцэрээс татгалзаж, паркетан шал суулган дороосоо халдаг байдлаар шийдсэн байна.

ТОГЛООМ- “Талст-21” цэцэрлэгийн бүх тоглоом 100 хувь эко материалаар хийгдсэн учир хүүхдийн биед харшил өгөхгүй гэнэ.

Тухайлбал,  АНУ-д үйлдвэрлэсэн “Magic Nuudles” тоглоом нь. Энэ тоглоомыг эрдэнэ шишийн өөрийн натурал цавуулгаас гарган авсан учир хүний биед ямар ч хоргүй.

Өөрөөр хэлбэл, энэхүү хөөсөнцөр тоглоомыг таны хүүхэд идсэн ч аюулгүй ажээ. Энэ мэтчилэн “Талст-21” цэцэрлэг 100 хувь хүүхдэд ээлтэй тоглоомуудыг ашиглах юм байна.

Цэцэрлэгийн хүүхдүүдийн ор хенжлийн даавууны хувьд хүүхдийн биед наалдац сайтай, будагч бодис ороогүй, 100 хувь хөвөн даавуу гэнэ.

Түүнчлэн энд нэг зүйлийг тусгайлан онцлох нь зүйтэй болов уу. Энэ бол ЦОНХ.

Цэцэрлэгийн таван давхар барилгад нийт 90 том цонх суурилуулж өгсөн нь анги танхимууд байгалийн гэрлээр хангагдах нөхцлийг бүрдүүлж, улмаар цэлгэр саруулхан харагдуулах ажээ.

ЦЭЦЭРЛЭГИЙН ДОТООД ШИЙДЭЛД МОНГОЛ ӨВ СОЁЛОО ТУСГАЖЭЭ

“Талст-21” цэцэрлэгийн хамгийн дээд талын тавдугаар давхарт урлагийн танхим байрлах ба хүүхдэд зориулсан соёл урлагийн арга хэмжээ явуулах бүхий л бололцоог хангаж өгсөн байна.

Түүгээр ч зогсохгүй энэ танхимд ур хийц, сийлбэр сайтай жижиг гэр барьж, дотор талд нь монгол гэрт байх ёстой бүхий л эд хогшлыг суурилуулжээ.

Урлагийн танхимдаа ийнхүү монгол гэр байршуулсан нь ихээхэн утга учиртай гэнэ.

Учир нь “Талст-21” цэцэрлэг нь “Дэлхийн иргэнийг бэлтгэн гаргана” гэсэн уриатай бөгөөд энэхүү уриаг хэрэгжүүлэх гол хүчин зүйлсийн нэг нь хүүхдүүд Монгол өв соёл, уламжлалаа сайн мэдэж байх ёстой гэсэн юм.

Харин В1 давхарын 200 м/кв-т талбайг тоглоомыг төв болгон тохижуулсан байлаа. Ингэхдээ агааржуулалт, аюулгүй байдлын стандартыг бүрэн хангажээ.

Мэдээж эцэг эхчүүдийн хамгийн их сонирхож байгаа зүйл нь хүүхдүүдийг асран хамгаалж, мэдлэг боловсрол олгох багшийн асуудал. Иймд тус цэцэрлэгийн захиргаа мэргэжилдээ чадварлаг багш нарыг сонгон авч, давхар өөрсдийн сургалтад хамруулж байгаа гэсэн. 

Үүнээс гадна хүүхдийг гэсэн чинь сэгтэл, хичээл зүтгэлтэй нэгнийг ажиллуулахыг зорилгоо болгосон тухай тэд хэлж байлаа.

“Талст-21” цэцэрлэгт зочилсон цөөн хормын дараа "Хүүхдийн цэцэрлэг гэж ёстой үүнийг л хэлдэг байх" гэсэн бодол өөрийн эрхгүй сэтгэлд төрснийг нуух юун.

Зураг
1
Бага анги

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7
Дунд анги

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15
Ахлах анги

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22

Зураг
23

Зураг
24

Зураг
25
Хувцас солих өрөө

Зураг
26
Урлагийн танхимд зассан Монгол гэр

Зураг
27

Зураг
28

Зураг
29

Зураг
30

Зураг
31

Зураг
32

Зураг
33

Зураг
34
В1 давхарт байршуулсан тоглоомын өрөө

Зураг
35

Зураг
36

Зураг
37

Зураг
38

Зураг
39

Зураг
40

Зураг
41
Хүлээлгийн танхим, угтах үйлчилгээ

Зураг
42
Хүлээлгийн танхим дахь хянах дэлгэц. Мөн "Талст 21" цэцэрлэг Монголд анх удаа smart application мэдээлэл холбооны хяналтын системийг нэвтрүүлжээ. Ингэснээр Та дэлхийн хаанаас ч ухаалаг гар утсаараа цэцэрлэгтэй холбогдон хүүхдийнхээ юу хийж буйг харах боломжтой.